Хайх

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна

Тренд хамаагүй, харин тав тух болоод өөрт таалагдах мэдрэмж л хамаатай

Text: Buro.Mongolia


Resort 2021 улиралд зориулсан шинэ цуглуулгын танилцуулгууд ерөнхийдөө этгээд шийдэл багатай, тайван болж өнгөрлөө. Бараг бүх брэндүүд дижитал байдлаар шинэ цуглуулгаа танилцуулсан бөгөөд цуглуулгадаа ч шаардлагагүй төвөгтэй деталиуд оруулсангүй. Энэ нь мэдээж юуны түрүүнд сүүлийн хагас жилийн хугацаанд дэлхий дахинаа хөл хорио тогтоогдож, үүнээс үүдэн загварын салбарт томоохон өөрчлөлтүүд орсонтой холбоотой. Хэрвээ бид өмнө нь бие биенээ өмссөн зүүснээр нь дүгнэж, бусдын төлөө тав тухаа золиослон байж хувцасладаг байсан бол одоо эхний ээлжид өөрийнхөө тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө болих нь улам л ихсээд байгаа билээ. Ийм ч учраас загварын салбар өөр чиглэлийг авч, resort 2021 улиралд ч хүртэл дизайнерууд гол нь биед тухтай загваруудыг санал болгожээ.

Дэр болон хөнжил

Карантины өдрүүдийг пижамтай өнгөрүүлсэн бид одоо хөнжил мэт хаваастай зузаан юбка, бүтээлэг мэт нөмрөг, дэр мэт даашинзуудаар шүүгээгээ бүрдүүлж, тав тухтай байдлаа алдах шаардлагагүй байх нь.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 1)
Erdem
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 2)
Cecilie Bahnsen
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 3)
Jil Sander
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 4)
Cecilie Bahnsen

Гараар нэхсэн хантааз

Dior, J. W. Anderson, Cecile Bahnsen болон бусад томоохон брэндүүд бидний хүүхэд насыг санагдуулам гараар нэхсэн хантаазуудыг танилцуулж, тэдгээрийг бөмбөгөр ханцуй, хуниастай романтик даашинзуудтай хослуулахыг зөвлөлөө.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 5)
J.W. Anderson
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 6)
Cecilie Bahnsen
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 7)
Jil Sander
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 8)
Ganni

Хивс

Dior брэндийн Мария Грация Кьюри энэ удаад Италийн Апулия нутгийн иргэдийн ахуйг тусгасан хээ, угалзтай загварууд гаргажээ. Хивс, бүтээлэг зэргийг санагдуулам даавуун туник болон даашинзууд Dior-оос гадна мөн Salvatore Ferragamo брэндэд ажиглагдлаа.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 9)
Escada
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 10)
Bottega Veneta
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 11)
Salvatore Ferragamo
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 12)
Dior

Хөлөөсөө толгой хүртэл сүлжмэл материалаар хувцаслах нь

Сүлжмэл куртка, мини юбка, даашинз гээд resort 2021 улиралд дизайнерууд бүхэлдээ энэхүү материалаар хувцаслахыг уриаллаа.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 13)
We11done
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 14)
Bottega Veneta
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 15)
Jil Sander
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 16)
Tod's

Зуслангийн байшингийн хувцаслалт

Цар тахлын үеэр анх дэлгэрсэн зуслангийн байшингийн хувцаслалт гэх тренд хараахан хоцрогдох болоогүй бололтой. Лагерь дээрх хэнэггүй амьдралыг санагдуулам даавуун даашинзуудыг Erdem, Gabriela Hearst болон Gucci брэндүүдээс олох боломжтой бол тариачны мэт хувцсыг Dior, Jil Sander брэндүүд санал болгосон байгаа.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 17)
Dior
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 18)
Gucci
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 19)
Jil Sander
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 20)
Erdem

Өндөр захтай үдшийн даашинз

Цар тахал дэгдсэн байгаа энэ үед бид аль болох тайван, хамгаалагдсан мэдрэмж авахыг хүсэж байгаа тул үдшийн даашинзууд ч хүртэл өндөр захтай, урт эсгүүртэй болж хувирч байна.

Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 21)
Valentino
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 22)
Vince
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 23)
Petar Petrov
Шинэ улиралд дизайнерууд бусдын биш өөрийнхөө төлөө хувцаслахыг уриалж байна (фото 24)
Jil Sander

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх