Хайх

Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд

Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд

Хачирхалтай загвар

Text: Buro.Mongolia


Үргэлж шинэлэг байдлыг илэрхийлж байдаг сканди охидын дунд тод өнгийн гялалзсан өмд тренд болоод байна. Трапеци эсгүүртэй, гялалзсан уг өмд нь Копенхаген хотоос гаралтай Saks Potts брэндийн сүүлийн цуглуулгад багтсан шинэхэн загвар юм. Харин сканди охид уг өмдийг oversize пиджак, пүүз, өндөр өсгийт, энгийн футболка гээд ямар ч хувцастай хослуулан, төрөл бүрээр загварчилж улам анхаарал татам болгоод байна.

Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 1)

Зарим загварын инфлюенсэрүүдийн хувьд хөл хорио энэ бүхэнд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа бөгөөд тод өнгөөр хувцаслах нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, хайрцгаас гадуур сэтгэхэд тусалж байгааг онцлоод байгаа юм. Хэрэв та ч бас хар, цагаан, beige өнгөөс л бүрдсэн минимал хувцаслалтаас уйдаж байгаа бол тод өнгийн загваруудыг туршиж үзээрэй.

Сонирхуулахад, Saks Potts брэндийг 2014 онд Копенхагенд амьдардаг загварт хайртай залуу охид болох Катрин Сакс, Барбара Потс нар хамтран үүсгэн байгуулжээ. “Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд маш гоёмсог хүрэм байх ёстой” хэмээх бодолдоо хөтлөгдөн хамгийн анх үслэг захтай хүрэм зохион бүтээсэн нь Белла Хадид, Кендалл Женнер, Элса Хоск, Алекса Чанг гээд олон алдартнуудын дуртай загвараар сонгогдсон байдаг.

Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 2)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 3)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 4)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 5)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 6)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 7)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 8)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 9)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 10)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 11)
Сканди бүсгүйчүүдийн дурлаж буй загвар: Гялалзсан өмд (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх