Хайх

Улирлын хит загвар: Биеийн галбирыг тодотгох карго шоорт

Улирлын хит загвар: Биеийн галбирыг тодотгох карго шоорт

Хэрхэн загварчлах вэ

Text: Buro.Mongolia


Халуун зуны улиралд сэрүүн байлгаж чадах атлаа биеийн галбирыг тань тодотгох загварыг бид оллоо. Энэ бол А хэлбэрийн эсгүүртэй карго загварын шоорт юм. Хөнгөхөн мэдрэмж төрүүлэх энэхүү загварыг сонгохдоо хээтэй болон хэт богино хувилбарыг сонгохоос татгалзаарай. Dolce & Gabbana, Zimmermann, Edward Crutchley брэндүүдээс яг л сафарид өмсөхөд зориулагдсан гэмээр загваруудыг олох боломжтой бол Valentino, Raey, Low Classic зэрэг брэндүүд илүү эмэгтэйлэг хувилбарыг танилцуулсан юм. Карго шоортыг бариу футболка, сорочка, нарийн мөртэй майка зэрэгтэй хослуулж, харин гуталны хувьд сандаал, mule, цэмцгэр кет сонгоорой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх