Хайх

Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама

Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама

Яг одоо ямар малгай өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


16-р зууны Оросын хаад, ноёдын (догшин Иван) өмсдөг байснаар нь мэдэх үслэг малгай энэ цаг үеийн загварын чиг хандлагаар тодроод байна. Мэдээж тухайн үед уг малгайг олон зуун үнэт эдлэлээр чимэглэдэг байсан бол орчин үеийн дизайнерууд илүү энгийн, ямар нэг онцгой чимэглэлгүй атлаа хэмжээний хувьд урьдынх шигээ том хувилбарыг санал болгож байна.

Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 1)
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 2)

Уг загварын малгайгаар Белла Хадид, Рианна, Хейли Бибер, Кендалл Женнер зэрэг загварын салбарын алдартнууд өдөр тутмын төрхөө бүрдүүлэх дуртай. Жишээ нь, Рианна Лондон хотоос гаралтай Benny Andallo брэндийн үслэг малгайгаа зөвхөн хүйтэнд ч гэлтгүй зуны улиралд футболка болон өсгийтэй сандаалтай хослуулдаг онцлогтой.

Хэрэв та энэхүү панама загварын үслэг малгайнаас худалдан авахаар шийдсэн бол аль болох тод өнгөөс нь сонгохыг зөвлөе. Учир нь бид өвлийн улиралд ихэвчлэн хар, саарал, бор гэх мэт саармаг, бараан өнгийн хувцас өмсдөг учраас малгай, ороолт, бээлий зэрэг тод аксесуарууд төрхийг хэт уйтгартай биш, өнгөлөг харагдуулна. Түүнчлэн амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалздаг хүмүүст зориулан Stand Studio, Apparis брэндүүд эко материалаар урласан малгайнуудаа санал болгож эхэлжээ.

Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 3)
Pinko
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 4)
Furland
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 5)
Apparis
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 6)
Kussenkovv
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 7)
Furland
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 8)
Ruslan Baginskiy
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 9)
Stand Studio
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 10)
Kussenkovv
Өвлийн мини тренд: Белла Хадид, Рианна нарын дурладаг үслэг панама (фото 11)
catarzi

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх