Хайх

Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх

Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх

Text: Buro.Mongolia


Зураг:

Зуны улиралд бид цүнхэндээ савтай ус, нүүрний арьсыг сэргээн сэрүүцүүлэх спрей, нарнаас хамгаалах тос, ном, жимс жимсгэнээр дүүргэсэн хоолны сав гээд олон зүйлс багтаахыг хүсдэг тул энэ үед илүү багтаамж сайтай загварууд өндөр эрэлттэй байдаг. Тиймээс бид энэ удаагийн стилистийн зөвлөгөөний буландаа уншигч танд санаа өгөх үүднээс гурван төрлийн багтаамж сайтай гар цүнхийг онцлон, тэдгээрийг хэрхэн хувцаслалттайгаа зохицуулж болохыг харуулж байна.

Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 1)
Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 2)

Теннисийн стильтэй сул эсгүүрийн даашинзыг хөлд эвтэйхэн дөрвөлжин өсгийтэй сандаалтай хослуулж, гуталтайгаа ижил өнгийн том цүнх барьснаар маш цэмцгэр, зуны төрх бүрдэнэ. Цагаан өнгийн гутал нь төрхийг амилуулж, өнгөлөг харагдуулах болно.

Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 7)
Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 8)

Тод өнгийн деталиудаар чимэглэсэн цайвар шаргал сүрлэн цүнх нь байж болох хамгийн зуны хэв маягтай загвар юм. Харин ийм төрлийн цүнхтэй хослох эрвээхий зангилаатай богино топ болон тод өнгийн сандаал нь мөн л зуны зугаатай уур амьсгалыг бий болгох ба сул эсгүүртэй саармаг өнгийн кюлот өмд сонгосноор төрхөө тэнцвэржүүлж өгөөрэй.

Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 13)
Яг одоо юу худалдаж авах вэ: Зуны багтаамж сайтай цүнх (фото 14)

Шуудай загварын багтаамж сайтай цүнх нь зангилаатай деталиудын ачаар илүү эмэгтэйлэг харагддаг. Ийм ч учраас цүнхээ ижил төрлийн зангилаатай романтик топ, анхаарал татам том ээмэг, шулуун жийнсэн өмд болон mule гуталтай хослуулан франц төрх бий болгох боломжтой.

цааш үзэх