Хайх

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

Text: Ж.Булган


Blackpink хамтлагийн дуучин Жисү дэлхийн хамгийн алдартай брэндүүд болох Dior, Cartier, Tommy Hilfiger, Dyson болон Alo Yoga-н албан ёсны нүүр царайгаар ажиллаж байна. Түүний ялдам дүр төрх, дэгжин хувцаслалт нь эдгээр таван брэндийн үнэт зүйлсийг илэрхийлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа юм. Дуучин бүсгүйн нарийн мэдрэмжтэй стилистик сонголтууд нь олон улсын хэрэглэгчдийн сэтгэлийг эзэмдсээр үүнийгээ даган тус брэндүүдийн борлуулалт ч мөн өссөн байх нь гарцаагүй. Хувцас, үнэт эдлэл, технологи гээд ямар ч чиглэлд Жисү өөрийн өвөрмөц өнгө аясыг брэндийн онцлогтой холбож, тодруулан харуулж чаддаг нь илт билээ.

Dior

Түүний эмэгтэйлэг энхрий төрх Dior-ын тансаг, сонгодог хэв маягийг илүү орчин үеийн өнгө аястай болгож “Dior-ын гүнж” хэмээх нэрийг хүртжээ.

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 1)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 2)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 3)

Cartier

Францын алдарт үнэт эдлэлийн брэнд Cartier түүнийг элч төлөөлөгчөөр сонгосон нь мөн л учиртай. Жисүгийн биеэ авч яваа байдал, гоо зүй нь Cartier-ын мөнхийн үнэ цэнтэй яг тохирох ажээ.

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 4)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 5)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 6)

Tommy Hilfiger

2024 онд Жисү Tommy Hilfiger-ийн элчээр томилогдож, Америк хэв маягийг Азийн соёлтой нэгтгэх гүүр нь болон гялалзаж байна.

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 7)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 8)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 9)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 10)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 11)

Dyson

Гоо сайхан ба технологийн огтлолцолд Жисү Dyson брэндийн нүүр царай болж, үс арчилгааны дэвшилтэт төхөөрөмжүүд болох Airwrap болон Supersonic-ийн реклам, сурталчилгааны ажилд онцгой амжилттай оролцжээ. Тэрээр мөн л тус брэндийн олон улсын нүүр царай юм.

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 12)

Alo Yoga

Амьдралын идэвхтэй, тэнцвэртэй хэв маягийг дэмжигч Alo Yoga брэнд Жисүтэй хамтран ажиллах болсноор, залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг санал болгоод зогсохгүй олон мянган хүнд эрч хүч, урам өгч буй.

Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 13)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 14)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 15)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 16)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 17)
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна (фото 18)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх