Хайх

“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ?

“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Орчин үед хамгийн гол нь тав тух

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Ukraine

Хөл хорионы үеэр ихэнх хүмүүс хотоос гаран зуслан руугаа явсан ба зарим нь одоог хүртэл эргэж ирэлгүй тэндээ үлдээд байна. Цар тахал бидэнд байгаль дэлхийн үнэ цэнийг улам бүр ойлгуулж, нээлттэй орон зай хичнээн чухал болохыг, хүнд хамгийн гол нь амар амгалан, эрүүл, тайван амьдрал хэрэгтэй болохыг илүү гүн ухааруулаад байгаа билээ.

Үүнтэй холбойтогооро бидний хувцаслалтын хэв маягт ч өөрчлөлт орж, биед эвтэйхэн бөгөөд дулаахан хувцаснууд нэн түрүүнд тавигдаж эхэллээ. Свитерууд, резинэн гуталнууд, хаваастай куртканууд зэрэг нь оны үндсэн трендүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа төдийгүй The Row, Burberry болон Jil Sander гэх мэт олон брэндүүд тэрхүү тав тухтай, практикал байдлыг цуглуулгынхаа үндэс суурь болгоод байна.

“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 1)
Jil Sander

Jil Sander брэндийн хувьд бусдаасаа бүр ч хол алхаж, байгальд зугаалахад зориулагдсан тусгай Jil Sander+ нэртэй цуглуулгыг гаргасан. "Уул, мод, усаар өөрсдийгөө хүрээлүүлэх нь бидний амьдрал дахь хамгийн чухал зүйлсийн нэг болоод байна. Байгаль дэлхий бол бидний уран сэтгэмж, энергийн гол эх үүсвэр юм" хэмээн брэндийн бүтээлч захирлууд Люк болон Люси Мейер нар хэлжээ.

Тус цуглуулгад ууланд авирах, цанаар гулгах зэрэг байгальд хийх зориулалттай спортын төрлүүдэд зориулагдсан, дэвшилтэт технологи бүхий ухаалаг материалуудаар хийгдсэн хувцаснууд багтсан бөгөөд тэдгээрийг өдөр тутамдаа хотод ч өмсөх боломжтой юм.

Бусад брэндүүд Jil Sander-аас жишээ авч мөн адил биед эвтэйхэн аяны хувцаснуудын цуглуулгыг ар араасаа гаргаж байгаа. Жишээ нь саяхан л гэхэд Gucci болон The North Face брэндүүд хамтран "явган аяллын" цуглуулга танилцуулсныг бид өмнө нь мэдээллэсэн билээ.

“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 2)
Gucci x The North Face
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 3)

"Зуслангийн" стилийг бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд хувцасныхаа өнгөнд анхаарах хэрэгтэй. Хаки ногоон, beige, бор, хар болон цагаан гэх газрын өнгөнүүд давамгайлах учиртай. Мөн карго өмд, алхахад эвтэйхэн зориулалтын ултай гутал, ус нэвтэрдэггүй хүрэм, түрийтэй резинэн гутал зэрэг нь энэхүү стилийн салшгүй нэг хэсэг юм. Мөн гараар нэхсэн мэт харагдах сул, дулаан свитерууд, зузаан материалтай шоотой цамцнууд заавал хэрэг болно.

Ийм төрлийн хувцаслалтын жишээ харахыг хүсвэл "Crown" цуврал дээрх хааны гэр бүлийн аялал, зугаалгын стилийг ажиглаарай.

“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 4)
The Crown
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 5)
Loewe
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 6)
Jil Sandeer
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 7)
Шолтес. "Өвлийн дүр зураг", 1976
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 8)
Craig Green
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 9)
Loewe
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 10)
Jil Sander
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 11)
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 12)
Jil Sander
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 13)
Jil Sander
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 14)
Loewe
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 15)
Gucci X The North Face
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 16)
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 17)
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 18)
Martine Rose
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 19)
Loewe
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 20)
Jil Sander
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 21)
Raf Simons
“Зуслангийн” стиль тренд болж байна. Энэ стилийг хэрхэн бүрдүүлэх вэ? (фото 22)
Loewe

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх