Хайх

Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа

Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа

Эрүүл байхын тулд ямар үр тариа цэсэндээ нэмэх вэ?

Text: Buro.Mongolia


Нэгэн цагт өөрийгөө хүндэлдэг хоолны блогер бүр өглөөний цайнаас эхлээд зуушиндаа хүртэл жимс, жимсгэнэ идэж, Instagram-даа зургийг нь оруулдаг байсан үе ард хоцрогдож байна. Мэдээж бид антиоксидантын эх үүсвэр болсон жимс, жимсгэнэд үргэлж дуртай байх нь гарцаагүй ч 2021 оны эрүүл амьдралын хэв маягийн шинэхэн одоор үр тариа шалгараад байна. Үр нь уураг, нүүрс ус, ислэг, витамин, макро болон микро элементүүдээр баялаг бөгөөд хүнийг эрч хүчээр хангадаг. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийсний дараах бие организмын нөхөн сэргэлтийг хурдасгадаг давуу талтай. Тэгвэл одоо өргөн хэрэглээгээрээ жимсийг хүртэл гүйцээд байгаа энэхүү бүтээгдэхүүнтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.


Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа (фото 1)

Маалингын үр

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр үр тарианы хэрэглээний тохиромжтой хэмжээ нь 28 грамм эсхүл 2 хоолны халбага байдаг бөгөөд энэ нь 1 порц гэсэн үг юм. Тэгвэл 1 порц маалингын үрд 5.2 г уураг, 7.8 г эслэг, 6.5 г Омега-3 тосны хүчил агуулагддаг байна. Илчлэгийн хувьд 28 г маалингын үр 157 ккал байдаг. Жинхэнэ супер хоол!

Нэгэн мета-анализ судалгаагаар маалингын үр биед агуулагдах «муу» LDL холестерины хэмжээг бууруулдаг нь батлагджээ. Мөн тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөхний хорт хавдрын маркерийг бууруулах боломжтойг судлаачид тогтоосон байна. Шалтгаан нь маалингын үрд «лигнан-фитоэстроген» гэх бодис агуулагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстрогентэй төстэй бүтэцтэй юм байна.

Анхаарах зүйлс: Омега-3 нь маалингын үрийн гаднах ислэг бүрхүүлд агуулагддаг бөгөөд биед шингэх хугацаа нь удаан байдаг. Үүнийг хурдасгахын тулд буталж хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь маалингын үрийн гурил хэрэглэх, кааш бэлтгэх эсхүл бүлээн усанд хийж хонуулаад өглөө нь хэрэглэж болно.


Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа (фото 2)

Чиа үр

Ацтек соёл иргэншлийн үеийн супер хоол чиа үр нь ислэг ба тосны хүчил агуулсан Омега-3 аар баялаг. Нэг порц чиа үрд 4.4 г уураг агуулагддаг бол илчлэгийн хэмжээ нь 137 ккал байдаг. 2 хоолны халбага чиа үр хүний өдөрт авах ёстой магнийн хэмжээнээс 30 хувийг, ислэгийн 40 хувийг хангаж чаддаг. Хэрэв та амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бол чиа үрийг цэсэндээ оруулахыг зөвлөж байна. Ингэснээрээ та цусан дахь Омега-3 ийн хэмжээгээ ихэсгээд зогсохгүй өлсөх мэдрэмжээ дарах болно. Жекпот!

Хэрэглээ: Чиа үрийг салат болон амттанд нэмэлтээр хэрэглэвэл тохиромжтой.


Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа (фото 3)

Олсны ургамлын үр 

Энэхүү үрээс тос гаргаж аваад зогсохгүй ахуйн эд зүйлс буюу олс, уяа, даавуу хийж болдгийг хүн болгон тэр бүр мэдээд байдаггүй. Олсны ургамлын үрд тус ургамлын навчинд байдаг «каннабиол» гэх мансууруулах бодис агуулагддаггүй тул хүний сэтгэц мэдрэлд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгийг тэмдэглэе.

Мөн уургийн эх сурвалж болдог учраас цагаан хоолтнууд цэсэндээ нэмэхэд тохиромжтой. Поли-ханаагүй тосыг (Омега-3, Омега-6) бодвол уургийн хэмжээ нь 30 хувиар, харин тосны хэмжээ нь 49 хувиар их байдаг. Олсны ургамлын үрд юугаар ч орлуулшгүй амино хүчлүүд, В бүлэгт хамаарагдах витаминууд, микро элементүүд агуулагддаг. Энэхүү бодисууд нь яс, шүд, хумс болон үсний бэхжилтэд онцгой ашиг тустай юм. 1 порцын илчлэг 155 ккал бөгөөд 2 хоолны халбагаар хэрэглэх нь тохиромжтойд тооцогддог.

Хэрэглээ: Олсны ургамлын үр нь бүх төрлийн салат болон авокадотой төгс зохицдог.


Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа (фото 4)

Гүнжидийн үр

Өвөрмөц амттай энэхүү үр нь Ази хоолонд түлхүү ордог. Монголчуудын өргөн хэрэглэдэг Солонгос хоолыг гүнжидийн үргүйгээр төсөөлшгүй. Ашигтай шинж чанарыг нь харвал гүнжидийн үр эмэгтэйчүүдэд зориулагдсан гэлтэй. Шалтгаан нь тус бүтээгдэхүүнд «лигнан» гэх эмэгтэйчүүдийн эстрогений дааврыг дэмждэг бодис ихээр агуулагддаг байна. Гүнжидийн үрд байдаг фитостерин бодис нь холестерины хэмжээг бууруулж, цус өтгөрөхөөс хамгаалдаг. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь хүний тархины үйл ажиллагааг дэмждэг бөгөөд мэдрэлийн системд эерэг үр нөлөөтэй. Мэдээж хэрэглэхээсээ өмнө илчлэгийг нь тооцохоо мартав аа. Хоёр хоолны халбага гүнжидийн үрд 160 калори агуулагддаг.


Хэний ч төсөөлөөгүй эрүүл хоолны шинэ тренд: Үр тариа (фото 5)

Хулууны үр

Бүхий л гранола, кааш, салатанд тэр ч бүхий л амттан, бялуунд нэмэлтээр ордог хулууны үр нь фосфор, цайр, моно-ханаагүй тос, Омега-6 ашигтай тос зэргээр баялаг. Витамин Е болон каротиноид агуулдаг нь хулууны үрийг жимснээс ч дутахааргүй антиоксидантай болгодог. Мөн энэхүү бүтээгдэхүүнийг байгалийн магни, минералын эх сурвалж гэж тодорхойлох нь ч элбэг. Биед агуулагдах магнийн зохистой хэмжээ нь зүрх, ясны эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг ашигтай үр нөлөөтэй. Ислэгээр баялаг энэхүү бүтээгдэхүүн нь хоолны шингэцийг хурдасгадаг. Тэгвэл 1 порц хулууны үрд 1.1 г ислэг агуулагддаг бөгөөд бид өдөр тутмын хүнсний хэрэглээндээ заавал оруулах бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх