Хайх

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co.

Дэлхийн алдартай брэндүүдийн хүүхдийн бүтээгдэхүүнүүдийг гэртээ хүргүүлж авах боломжтой боллоо

Text: Buro.Mongolia


Хамгийн анх бяцхан үрээ энгэртээ тэврэн энэ дэлхийд хүлээн авах, хайр хүргэм зогьсох чимээг нь сонсох, ход, ход хөхрөн инээхийг нь харах, бяцхан гараараа хурууг тань атгаж юутай ч зүйрлэшгүй аз жаргалыг мэдрүүлэх сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжүүд, бүр шөнөжин хүүхдээ асран хоносон нойргүй шөнүүд гээд хүүхэдтэй холбоотой хором мөч бүр аав ээжүүдийн хувьд үнэ цэнэтэй туршлага, амьдралын хамгийн нандин дурсамж болон үлддэг. Алдрай бяцхан үрсийнхээ энэ хорвоо ертөнцтэй танилцаж, өсөж хөгжиж байгаа эдгээр чухал цаг мөчид алхам тутамд нь хамт байж, хайрлаж, хамгаалах нь эцэг эхийн хувьд үүрэг төдийгүй хамгийн том жаргал нь байдаг билээ.

Тэгвэл тэрхүү гэр бүлийн онцгой хором бүрт хамт байж аав ээж нарын хамгийн сайн туслагч болж, өхөөрдөм үрсийг өсөж, том болоход нь дэмжлэг болдог хүүхдийн хэрэгслүүд ямар их ач холбогдолтой болохыг хүүхэдтэй хүн бүр маш сайн мэдэх биз ээ. Тиймдээ ч бид хүүхдүүдийнхээ эдэлж хэрэглэж буй зүйлсэд ямар ч буулт хийлгүй маш өндөр шаардлага тавьж, хамгийн шилдэг бүхнийг сонгох учиртай. Мэдээж хэрэг орчин үеийн технологийн дэвшилтэт, гоёмсог эд зүйлсийн ачаар хүүхэд өсгөх амаргүй ажил асар их хөнгөвчлөгдөж, аав ээжүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа тухтай, элдэв зүйлд сатааралгүй хайр энэрлээр дүүрэн цагаа өнгөрөөх боломжтой цаг үед амьдарч байгаа нь бидний хувьд үнэхээр том аз завшаан. Тэгвэл яг энэхүү аав ээж нарын юугаар ч орлошгүй туслагч болсон хүүхдийн хэрэгслүүдийг санал болгодог Kids & Co. дэлгүүрийг бид энэ удаад онцлохыг хүслээ.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 1)

Kids & Co. дэлгүүр нь чанарын өндөр шаардлага хангасан, олон улсад танигдсан хүүхдийн хэрэглээний брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд санал болгодгоороо онцлогтой. Жишээ нь энд хүүхдийн тэрэг, тоглоом, хувцас, нярайн арчилгааны хэрэгслүүд л гэхэд хүссэн өнгө дизайн, төрөл төрлөөрөө байдаг тул хүүхэдтэй ээж аавууд төдийгүй шинэ гэр бүлийн гишүүнээ хүлээн авахаар бэлдэж байгаа хосууд ч мөн нярайд шаардлагатай эд зүйлс, хувцас хэрэглэлүүдийг иж бүрнээр нь нэг дороос авах боломжтой юм.

Онцлох брэндүүд

Энэ дэлхийд ээж аавдаа бэлэг болон ирсэн өхөөрдөм бяцхан үрсдээ бид төрсөн цагаас нь эхлэн хамгийн чанартай, аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангасан, загварлаг эд хэрэглэлийг сонгохыг зорьдог билээ. Дээр дурдсанчлан Kids & Co. дэлгүүр нь энэ зорилгыг эрхэмлэн зөвхөн олон улсад танигдсан брэндүүдийн чанарын шаардлага хангасан, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхээр зорин ажилладаг. Тухайлбал тэд Нидерланд болон Франц улсын, олон жилийн түүхтэй, салбартаа тэргүүлэгч Quinny, Maxi-Cosi, Bébé-Confort, Safety 1st, Tiny Love зэрэг брэндүүдийн тэрэг, автомашины суудал, хувцас, тоглоом зэрэг хүүхдийн хэрэгцээнд тусгайлан зориулагдаж бүтээгдсэн эд хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж, энхрий бяцхан үрсийг эрүүл саруул, хайр халамжаар дүүрэн өсөж бойжиход нь тусалж байна.

Quinny

Quinny - 1950 онд үүсгэн байгуулагдсан Нидерландын Quinny брэнд нь хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, загварлаг тэрэгнүүдийг орчин үеийн их хотын амьдралын хэв маягт нийцүүлэн тусгайлан зориулж урладаг. Quinny брэндийн хүүхдийн тэрэгнүүд нь гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, байгаль гээд хаана ч хэрэглэхэд хялбар, авсаархан, тав тухыг хангасан байдгаас гадна гоёмсог дизайнаараа онцгойрно.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 2)
Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 3)

Maxi-Cosi

Энэхүү 35 жилийн түүхтэй брэнд нь дэлхийн 100 гаруй орны гэр бүлүүдэд энэ дэлхийг хамтдаа танин мэдэж, хүссэн газраа аюулгүй зорчиход тусалж байна. Мaxi-Cosi брэнд хүүхдийн автомашины суудал болон тэрэгнүүдийг олон жилийн турш технологийн дэвшлийг ашиглан тасралтгүй туршилт, судалгаа хийсний үр дүнд аюулгүй байдал, тав тухыг хангасан, орчин үеийн дизайнтай бүтээдэг бөгөөд хаашаа ч явсан тав тухтай, бяцхан гэр бүлийн гишүүнийхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлдэг.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 4)
Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 5)

Bébé-Confort

Францын алдарт Bébé-Confort брэнд нь 85 жилийн турш нярай хүүхдийн өдөр тутмын асаргаа арчилгааг илүү энгийн болгож, эцэг эхийн хамгийн сайн туслагч нь байсаар ирсэн билээ. Төрөл бүрийн хүүхдийн тэрэг, автомашины сандал, угж болон бусад аксесуарууд нь юуны түрүүнд аюулгүй байдлыг бүрэн тооцоолж, хүүхдийн анатомийн онцлогт тохирсон, биед харшилдаггүй, аюулгүй материал ашиглан бүтээгдсэнээрээ давуу талтай.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 6)

Safety 1st

Уг брэнд нь хүүхдэд аюулгүй өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аав ээж нарыг санаа зоволгүй сэтгэл амар байхад 30 гаруй жилийн турш хувь нэмрээ оруулж байгаа юм. Сандал, хоолны ширээ, хашлага, халуун хэмжигч зэрэг төрөл бүрийн хамгаалах хэрэгсэл болон бусад аксесуарууд нь таны хүүхдийг хаана ч, хэзээ ч ямагт аюулгүй байхад тусална.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 7)
Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 8)

Tiny Love

Нярай хүүхдийн эмч, өсөлт хөгжлийн мэргэжилтнүүдтэй хамтран нярайн хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжихэд тусгайлан зориулсан өхөөрдөм тоглоомуудыг бүтээдэг. Tiny Love брэндийн тоглоомууд нь танин мэдэхүй, хэл ба харилцаа, ерөнхий хөдөлгөөн, нарийн хөдөлгөөн, мэдрэхүй, төсөөлөн бодох чадвар, сэтгэлзүй гэсэн нярай хүүхдийн долоон төрлийн хөгжлийг дэмждэгээрээ онцлогтой. Тус брэндийн тоглоомуудыг Kids & Co. дэлгүүр тун удахгүй албан ёсоор оруулж ирэх болно.

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 9)

Хүссэн бүтээгдэхүүнээ гэртээ хүргүүлэн авах боломжтой

Гэртээ тусгаарлалтын горимд байлаа гээд бяцхан үрсийн маань хэрэгцээ хязгаарлагдахгүй. Тиймээс гадуур гарч, дэлгүүр хэсэх боломжгүй байгаа энэ цаг үед Kids & Co дэлгүүрийн хамт олон хүссэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гэрт хүргэх маш хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлж байгаа тул та одоо хүүхдэдээ шаардлагатай бүхий л зүйлсийг сонгон захиалж, гэрийнхээ үүдэнд хүргүүлэн авах боломжтой.

Шинэ жилийн бэлэгний багцын эзэн болоорой

Kids & Co. дэлгүүр тун удахгүй тохиох шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлгээ задалж байна. Хүүхдүүдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар нийт 70 гаруй төрлийн бэлэгний багцаас сонголтоо хийж хайртай үрсээ баярлуулаарай.

Мөн зөвхөн манай уншигчдад зориулан Kids & Co.-гийн зүгээс нийт 10 азтаныг (Facebook, Instagram-с тус бүр 5) шалгаруулж, бэлэгнүүдээ тараах болно. Азтан болохын тулд та доорх хэдхэн алхмыг хийхэд л хангалттай. Бэлэг хожих боломж хүн бүхэнд нээлттэй. Азтануудыг random байдлаар шалгаруулах ба арванхоёрдугаар сарын 7-нд Facebook постын comment хэсэгт зарлах болно.

  1. Kids & Co. дэлгүүрийн албан ёсны Facebook хуудсанд like дарах
  2. Энэхүү нийтлэлииг Facebook хуудсаар share хийх
  3. Facebook пост доор нэг найзыгаа mention хийх
  4. Kids & Co. Instagram хуудсыг дагах
  5. Buro. Mongolia Instagram хуудас дээр нийтлэгдсэн Kids & Co. дэлгүүрийн азтан шалгаруулах постын comment хэсэгт нэг найзыгаа mention хийх

Ингээд л гүйцээ. Танд амжилт хүсье!


Kids & Co. дэлгүүрт борлуулагдаж буй брэндүүд:

Онцлох дэлгүүр: Хүүхдэд хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцлоосон Kids & Co. (фото 15)

Kids & Co. Mongolia

Хаяг: ХУД, Home Plaza 2 тѳвийн баруун талд Forum Center-ийн 2-р давхар

Утас: 77008085

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх