Арванхоёрдугаар сарын зурхай: Хуучин оноо дүгнэж, шинэ эхлэл бүрийг угтах үе ирлээ
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны арванхоёрдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хонь

Арванхоёрдугаар сар бүхэлдээ хонины ордныхны хувьд өөдрөг, гэгээлэг сар байх болно. Энэ үед санхүүгээ зөв залж, аялалд гарахад тохиромжтой. Түүнчлэн гэр бүл, эцэг эхтэйгээ харилцах харилцаа сайжрах төлөвтэй байна. 4-ний өдөр бүтэн сан ихрийн ордод гарах бөгөөд таны бизнес, харилцаа холбоонд эерэг нөлөө үзүүлнэ. Арванхоёрдугаар сарын 10-нд Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийснээр илүү сүсэг бишрэлд итгэж, хувь тавиландаа найдаж, сүнслэг мэдрэмжүүдийг өөртөө татах болно. 11-нд Буд гараг нумын орд руу шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд эргээд таны бусадтай харилцах харилцаа идэвхжиж, бодол сэтгэхүйгээ өөрчилж, эрүүл мэнддээ эерэг өөрчлөлтүүдийг татах болно.
Сарын дундад Ангараг гараг матрын орд руу шилжсэнээр ажил, карьерт тань томоохон өөрчлөлт гарна. Энэ үеэр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, томоохон алхмыг хийхэд тохиромжтой үе тохионо. Харин 19-ний өдөр шинэ сар нумын ордод гарах ба та өөрийн хийж буй ажлынхаа үр шимийг хүртэнэ. Мөн эл үед ирээдүйн хэтийн төлөвлөгөөгөө боловсруулж, өөрийн зорилгоо тодорхойлоход тохиромжтой.
Үхэр

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах ба үхрийн ордныхны хувьд гэр бүлийн амьдрал, үнэ цэн, санхүүгийн байр байдлаас олж хараагүй байсан саад бэрхшээл, асуудал зэргийг олж харж, зөв үнэлэлт дүгнэлт хийх боломжоор хангагдана. Ингэснээр та өөрийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг хийж чадах болно. 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд таныг хүрээлж буй худал хуурмаг хүмүүсийн үнэн төрх илүү тод харагдах болно. Ингэснээр та хүрээллээ цэвэрлэж, харилцаагаа шигшихэд тун тааламжтай юм.
Арванхоёрдугаар сарын 15-нд Ангараг гараг матрын орд руу шилжилсэнээр та илүү зорилгоо ухамсарлаж, итгэл үнэмшлээрээ дамжуулан амьдралынхаа зөв чиглэлийг олж авах болно. Таны хувьд урам зориг идэвхжиж, дараагийн эрч хүчээ мэдэрсэн алхмуудыг хийнэ. 21-ний өдөр нар матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийх ба таны эрч хүч, бие махбод сэргэж, өөдрөг болсноор энэ оны сүүлийн сарыг өндөрлөж байна.
Ихэр

Арванхоёрдугаар сар бүхэлдээ ихрийн ордныхны хувьд тун таатай сар байх болно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хосын харилцаа тааламжтай болох бол ганц бие ихрийн ордныхон шинэ хайр дурлалтай учрах болно. 4-ний өдөр бүтэн сар таны ордод гарах ба та өмнө анзаараагүй байсан зүйлсийг олж харж, тавьж явах асуудлыг тавьж явуулах, өөрийн оюун бодлоо цэгцлэх боломжийг олгож байна. Энэ үе танд шинэ эрч хүч, шинэ мэдрэмжүүдийг өгөх болно. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийж эхэлснээр таны карьерт шинэ боломжууд нээгдэж байна.
Сарын дундад Ангараг гараг матрын орд руу шилжих үед та шинэ ажил эхлүүлэх, гэрээ хэлэлцээр хийх, шинэ хамтрагчтай болоход таатай үе тохиож байна. Харин арванхоёрдугаар сарын сүүлээр дотоод хүнээ сонсож, сэтгэлзүйгээ засаж, аливаа асуудлын гарц гаргалгааг олж харснаар хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь.
Мэлхий

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах үед мэлхийн ордныхны хувьд зүүд нойр зөнтэй болж, өөрийн далд ухамсар хийгээд сэтгэлзүйн асуудлуудаа олж харах боломжийг олж харахад нөлөөлнө. 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийн таны ажил карьер, итгэл үнэмшилд эерэг алхам тавих нөлөө үзүүлнэ. Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Буд гараг нумын ордод шилжилт хөдөлгөөн хийх ба та аливаа асуудалд зөвдүн шинжилгээ хийх боломжоор хангана.
Арванхоёрдугаар сарын 15-нд Ангараг гараг шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд энэ үе таны хувьд бүхий л харилцаа холбоо идэвхжиж байгаа тул өөрийн бодож буй зүйлээ зөв илэрхийлэхэд анхаарах шаардлагатай. Сарын сүүл үед шинэ ажил төлөвлөх, эрүүл мэнддээ анхаарахад таатай. Түүнчлэн гэр бүлтэй мэлхийн ордныхны хувьд хосын харилцаа сайжрах бол ганц бие мэлхийн ордныхон зөв хүнтэй учрах боломжоор дүүрэн арванхоёрдугаар сар өндөрлөж байна.
Арслан

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах үед таны амьдралд томоохон өөрчлөлтийг авч ирнэ. Нөгөөтээгүүр 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөнийг загасны ордод хийснээр таны итгэл үнэмшил идэвхжнэ. Харин 11-ний өдөр Буд гараг нумын ордод гарснаар та өөрийн бодож төлөвлөсөн ажилдаа зоригтойгоор шамдан ороход таатай үе тохиож байна.
Арванхоёрдугаар сарын 15-нд Ангараг гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед өөрийн амьдралд тулгарч буй саад бэрхшээл, хийж дуусгаагүй ажлаа гүйцээх эрч хүчээр хангагдах болно. 21-ний өдөр нар матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд та өөрийн айдсаа даван туулах боломжоор хангагдах бол 24-ний өдөр Сугар гараг матрын орд руу орсноор эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэмнэл, ажил үйлс, саад бэрхшээлтэй нүүр тулж, гарц гаргалгааг олж чадна.
Охин

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах болно. Энэ бүтэн сар таны ажил, карьерт эерэг нөлөө үзүүлж, ажлын байраа солих, албан тушаал ахихад нэн таатай үе тохиож байна. Нөгөөтээгүүр хийж байсан ажлынхаа үр шимийг энэ үед хүртэх болно. 10-ний өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд таагүй харилцаатай байсан хүмүүстэйгээ учраа олж, харилцаа сайжрах болно. Харин 11-нд Буд гараг нумын орд руу эргэн орсноор гэр бүлийн дотоод асуудал шийдэл, гарц гаргалгааг олно.
Сарын дундад Ангараг гараг матрын орд руу шилжилт хийх бөгөөд энэ үед үр хүүхдэдээ анхаарал хандуулж, цагийг хамт өнгөрөөхийг зөвлөж байна. Арванхоёрдугаар сарын 19-нд шинэ сар нумын ордод гарах үед орон байр солихоор төлөвлөж байгаа бол нэн таатай. 21-ний өдөр нар матрын орд руу шилжилт хийх бөгөөд та илүү урам зоригтой, өөртөө итгэлтэй шийдлүүдийг гаргах болно. Ганц бие охины ордныхны хувьд шинэ харилцаа холбоо тогтоож, болзоо идэвхжих бол оны сүүл үе таны хувьд өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэх байх болно.
Жинлүүр

Бүхий л арванхоёрдугаар сар жинлүүрийн ордныхны хувьд өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэн байх болно. Арванхоёрдугаар сар 4-нд бүтэн сар ихрийн ордод гарах үед жинлүүрийн ордныхны хувьд хувь тавилан таны амьдралыг зөв замналд оруулж буйг зөн совингоороо мэдрэх болно. 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед тулгараад буй бүхий л саад бэрхшээлүүд шийдлүүдийг олох болно. Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Буд гараг нумын орд руу орсноор шинэлэг санаа, сэдлүүдээр дүүрэн байх ба харилцаа холбоо идэвхэжнэ.
Арванхоёрдугаар сарын 15-нд Ангараг гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр нүүдэл хийх, орон байраа засах, шинэчлэхэд таатай. Шинэ сар 19-ний өдөр нумын ордод гарах ба энэ нь таныг шинэ бизнесийн эхлэлийг тавих, шинэ хүмүүстэй хамтран ажиллах боломжоор хангана. Харин сарын сүүлийн арван хоног гэр бүлдээ анхаарал хандуулж, харилцаа холбоо, орон байрны тав тухыг бий болгохыг зөвлөж байна.
Хилэнц

Арванхоёрдугаар сар 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед та өөрийн сонирхол, хоббиндоо цаг гаргаж, өөртэйгөө ажиллах боломжоор хангах болно. 11-ний өдөр Буд гараг эргэн нумын орд руу орсноор та санхүүгийн тулгамдаад байсан асуудлуудаас ангижирч, дараагийн зөв төлөвлөгөөнүүдийг гаргах болно.
Сарын дундад Ангараг гараг байршлаа сольж матрын орд руу орох ба энэ үе таны хувьд хамгийн эрч хүчтэй үе байх болно. Таны бодол сэтгэхүй, шийдвэр бүгд зөв байх тул өөртөө итгэл дүүрэн байхыг зөвлөж байна. Харин арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нар матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр таны бизнес, ажил эерэг өөрчлөлтийг татаж байна. 24-ний өдөр Сугар гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийж гэр бүл, ах дүүс, найз нөхдийн харилцаа улам батажсаар энэ оны сүүлийн өдрүүдийг үдэж байна.
Нум

Арванхоёрдугаар сар бүхэлдээ таны хувьд эерэг энергийг татаж байгаа ба энэ үед өөрийн гадаад өнгө үзэмжийг анхаараад зогсохгүй өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд таатай. 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарч, 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөнийг тус тус хийснээр та хүрээлэн буй хүмүүсийн жинхэнэ дүр төрхийг олж харах болно. Тиймээс энэ үед явах нэгнийг нь явуулж, авч үлдэх харилцаагаа авч үлдэж, зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх боломжоор хангагдаж байна. 11-ний өдөр Буд гараг эргэн таны ордод ирснээр та томоохон төлөвлөгөө, үйл хэргийг эхлүүлэх болно.
Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Ангараг гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийж зарлагын үүд нээгдэх төлөвтэй. Тиймээс санхүүгийн тооцооллоо сайтар хийхийг зөвлөж байна. Харин 19-ний өдөр шинэ сар нумын ордод гарснаар томоохон эхлэлүүдийг тавих боломж нээгдэх ба энэ үед ирэх жилийн төлөвлөгөө боловсруулахад тун тохиромжтой. Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нар матрын орд руу шилжсэнээр санхүүгийн эерэг өөрчлөлтүүд гарч, санхүүгийн бүхий л асуудлууд тань цэгцэрснээр энэ оныг өндөрлөж байна.
Матар

Арванхоёрдугаар сар 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах бөгөөд энэ үед харилцаа холбоо, санхүүгийн байр байдалдаа анхаарууштай. Мөн энэ үед ажил үйлс, эрүүл мэндийн асуудал дээрээ анхаарал хандуулж чадах аваас эерэг үр дүнд хүрэх боломжтой. 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийснээр таны эргэлзэж буй бүхий л асуудлууд гарц гаргалгааг олох болно. Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Буд гараг нумын орд руу шилжсэнээр таны гадагшаа чиглэсэн ажил үйлс бүтэмжтэй болох бөгөөд та эргээд эрч хүчтэй болж, эрүүл мэнд сайжирч, ажил үйлс тань үр шимээ өгөх болно.
19-ний өдөр шинэ сар нумын ордод гарах ба энэ үед таны зүүд нойр идэвхжиж, мэдрэмж өндөрсөж, дотоод хүнтэйгээ ажиллах боломжоор хангагдана. Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нар матрын орд руу шилжих бөгөөд өөртөө цаг гаргаж, өөрийгөө урамшуулж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө эрхлүүлэх боломжоор дүүрэн байх болно.
Хумх

Арванхоёрдугаар сар 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах ба хумхын ордныхны хувьд энэ үед гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай. 11-ний өдөр Буд гараг нумын орд руу шилжилт хөдөлгөөн хийх бөгөөд та ирээдүйгээ төлөвлөж, зорилгоо тодорхойлоход таатай үе тохиож байна.Сарын дундад буюу 15-ны өдөр Ангараг гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийх үед та өөрийн эрч хүч энергиэ зөв чиглүүлснээр хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлох боломжтой. Харин арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нар матрын орд руу шилжсэнээр та өөртөө амралт өгч, 2025 онд хийж бүтээсэн зүйлээ дүгнэж, 2026 оноо төлөвлөхөд тохиромжтой.
Загас

Арванхоёрдугаар сар 4-ний өдөр бүтэн сар ихрийн ордод гарах үед та амьдарч байгаа газар нутаг, орон байр зэргийг солиход тохиромжтой үе тохиож байна. 10-ны өдөр Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед таны бодол санаа цэгцэрч, гаргаж буй шийдвэрүүд тань зөв байх болно. Арванхоёрдугаар сар 11-ний өдөр Буд гараг дахин нумын ордод орсноор таны ажил үйлс бүтэмжтэй болж эхэлнэ.
Харин 15-ны өдөр Ангараг гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр таны зорилго тэмүүлэл, хүрээлэл зэрэг эерэг өөрчлөлтийг татаж байна. 19-ний өдөр шинэ сар нумын ордод гарснаар та ирээдүйн төлөвлөгөө гаргаж, шинэ эхлэл бүрийг тавихад таатай үе тохионо. Арванхоёрдугаар сарын 21-нд нар матрын орд руу ирснээр таны хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл биеллээ олох бол 24-ний өдөр Сугар гараг матрын орд руу шилжсэнээр харилцаа холбоо идэвхжиж, ажил карьерын амжилтаар дүүрэн арванхоёрдугаар сар өндөрлөх болно.
Энэ сарын онцлох өдрүүд
Арванхоёрдугаар сарын 4
Бүтэн сар ихрийн ордод гарна.
Арванхоёрдугаар сарын 10
Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.
Арванхоёрдугаар сарын 11
Буд гараг нумын орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ.
Арванхоёрдугаар сарын 15
Ангараг гараг матрын орд руу шилжинэ.
Арванхоёрдугаар сарын 19
Шинэ сар нумын ордод гарна.
Арванхоёрдугаар сарын 21
Нар матрын орд руу орно.
Арванхоёрдугаар сарын 24
Сугар гараг матрын орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт