Хайх

Porsche эзэмшигчийн түүх: Деси болон түүний Cayman S

Porsche эзэмшигчийн түүх: Деси болон түүний Cayman S

Text: Buro.Mongolia


“Porsche эзэмшигчийн түүх” цувралын гуравдугаар дугаарт бид үзэсгэлэнт Деси болон түүний ижил хэмжээний үзэсгэлэнтэй Porsche Cayman S автомашиныг онцолж байна.  

Хүсэл мөрөөдлөө дагалгүй амьдарна гэдэг хэтэрхий харамсалтай. Харин Porsche Cayman S бол сэтгэл догдлуулж, зоригжуулж, амьдралын амтыг мэдрүүлж чаддаг машин юм. Хоёрхон хүний суудалтай ч дотроо хангалттай том зайтай, жолоочийн тав тухыг хамгийн ихээр тооцоолсон, замын эвдрэлийг хөнгөхөн туулчихдаг, жинхэнэ спорт машин. Хамгийн гол нь харахад үнэхээр үзэсгэлэнтэй. Унаад явахад ч мөн зугаатай.

Porsche эзэмшигчийн түүх: Деси болон түүний Cayman S (фото 1)

“Би эрч хүч, хүсэл тэмүүллээр хөглөгддөг хүн. Тиймдээ ч машинаа унаад

явахдаа эрч хүчийг мэдэрч, бодлоо цэгцэлж чаддаг.”

Анх 2006 онд танилцуулагдаж байсан Cayman загвар нь 2014 онд дизайндаа шинэчлэлт оруулж, тэр цагаас хойш өөрийн цэмцгэр, сонгодог дизайнаа өөрчлөлгүй, харсан хүн бүрийн сэтгэлийг булаасаар байгаа билээ. Гүйцэтгэлийн хувьд ч маш хүчтэй, дөрвөн төрлийн мотор, хоёр төрлийн дамжуулагчийн сонголттой энэ хүлэг нь спорт машины гайхамшгийг мэдрэхийг хүсэж, Porsche-гийн ертөнцөд хөл тавих гэж буй хэн бүхэнд төгс анхны сонголт болно.

Porsche эзэмшигчийн түүх: Деси болон түүний Cayman S (фото 2)

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
www.porsche.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх