Хайх

Porsche Спорт Загварууд Монголд

Porsche Спорт Загварууд Монголд

Брэндийн бүх спорт загваруудыг нэг дороос харах боломж

Text: Buro.Retelling


Porsche Улаанбаатар Төв нь харилцагчдадаа зориулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалынхаа дагуу хэдхэн хоногийн өмнө бас нэгэн онцгой үдшийг харилцагчдынхаа хамт халуун дулаан уур амьсгалд өнгөрүүллээ. Энэ удаад тэд бүх Porsche спорт загваруудыг нэг дор цуглуулснаараа онцлог байсан юм.

Porsche Спорт Загварууд Монголд (фото 1)

Зочид хаалгаар орох үед Porsche-ийн бүх загварууд дундаас манай улсад хамгийн олон хүн эзэмшдэг Porsche Cayenne, Porsche Macan болон Porsche Panamera автомашинуудыг зэрэгцүүлэн тавьсан байлаа. Цаашлаад танхимын голд Porsche Heritage Wall буюу Porsche брэндийн өв уламжлал, түүхэн үйл явцыг харуулсан зурган хана босгосон нь энэ брэнд өнөөдрийг хүртэл ямар өв уламжлал, гайхалтай түүхээр хөгжиж явааг харуулжээ.

Porsche Спорт Загварууд Монголд (фото 2)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 3)

Арга хэмжээг нээж Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Крэйг Врайт үг хэлэхдээ, "2020 оноос эхлэн манай компани маш хурдацтай хөгжиж эхлэсэн бөгөөд үүний тод жишээ нь Porsche брэнд 2021 онд 47%-иар борлуулалтаа нэмэгдүүлж, 2022 он хэдий дуусаагүй байгаа ч борлуулалтаа аль хэдийн 63%-иар нэмэгдүүлэн амжилттай явж байна" гэсэн юм. Мөн тэрээр Porsche-ийн хамт олон цаашид брэнддээ олон төрлийн хөрөнгө оруулалт хийж ажиллахаас гадна Porsche-ийн цахилгаан загварыг Монгол улсад нэвтрүүлэхээр зорьж буйгаа дурдсан билээ.

Porsche Спорт Загварууд Монголд (фото 4)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 5)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 6)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 7)

Харин арга хэмжээний хамгийн гол хэсэг болох спорт автомашинууд танхимд орж ирэх тэр мөч үнэхээр сүрдэм бас сэтгэл хөдөлгөм байлаа. Хаалга онгойн цоглог хэмнэл бүхий аянд 911 Carrera S Cabriolet, 911 Carrera 4S, 911 Turbo S, 718 Cayman S, 718 Boxster S гээд өөр өөр өнгө, загварын зургаан спорт автомашин ар араасаа танхимд орж ирсэн ба зочид алга ташин угтан авч, Porsche брэндийн борлуулалт, маркетингийн менежер хатагтай Б.Сальма тэдгээр загваруудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ингээд зочид автомашинтай танилцсаны дараагаар залуу уран бүтээлч Давайдашаа зочдод зориулан өөрийн уран бүтээлээсээ хүргэж, DJ Золо сетээ тоглож, Bitsy & Co коктейль баарны бартендерууд нэрийн коктейлиор зочдыг дайллаа.


Porsche Спорт Загварууд Монголд (фото 8)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 9)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 10)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 11)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 12)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 13)
Porsche Спорт Загварууд Монголд (фото 14)

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх