Хайх

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл

Автомашины зах зээлийг өөрчилсөн компани

Text: Buro.Mongolia


2003 онд цахилгаан машины ирээдүйг тодорхойлж, автомашины зах зээлд шинэчлэлт хийхээр Мартин Эберхард болон Марк Тарпеннинг нар Tesla моторсыг үүсгэн байгуулж байжээ. Мартин Эберхард “Технологийн компанийг машин үйлдвэрлэгчтэй хослуулахыг хүсдэг” гэж хэлж байсан нь магадгүй нэгэн үед биелэхгүй мөрөөдөл мэт байсан хэдий ч өнөөдөр Tesla Дэлхий даяар 600 гаруй салбар, 110,000 орчим ажилчидтай болж, өнгөрөгч онд 930,422 ширхэг автомашин үйлдвэрлэж, 5.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласнаар дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болсон билээ. Tesla үүсгэн байгуулагдаад долоон сарын дараа анхны 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан ба үүний 6.5 сая ам.доллар нь Paypal-ийн үүсгэн байгуулагч Илон Маскаас ирсэн байдаг. Ийнхүү Илон Маск Tesla-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч, мөн ТУЗ-ын дарга болсон юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой бизнес болон сэргээгдэх эрчим хүч дээр тулгуурлан шинэлэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

АЛСЫН ХАРАА

Дэлхий дахиныг цахилгаан автомашин руу шилжүүлэх гол чиглэлийг барин 21-р зууны хамгийн сонирхол татахуйц, хүчирхэг автомашин үйлдвэрлэгч компани болох. Тэд сэргээгдэх эрчим хүчийг онцгойлон анхаардаг ба цахилгаан автомашин сэргээгдэх эрчим хүчний өсөлтөд нөлөөлөх гол суваг хэмээн үздэг байна.

ҮНЭ ЦЭН

Хамгийн аюулгүй, баталгаатай, хүндлэлтэй, байгаль орчинд ээлтэй байж, боломжийг алдалгүй үргэлж шинийг эрэлхийлэх.

Доор та бүхэнд автомашины зах зээлд цоо шинэ өнгө аяс, гайхалтай өөрчлөлтүүдийг авчирсан Tesla-ийн бүрэн цахилгаан Roadster, Model S, Model X, Model 3, Model Y зэрэг загваруудыг танилцуулж байна.


TESLA ROADSTER 

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 1)

Tesla-ийн томоохон зорилтын эхлэлийг маш амжилттайгаар эхлүүлсэн загвар бол Roadster. 2008 онд ердөө 2,500 ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү спорт загварын машиныг хамгийн анхны загвараараа сонгосон шалтгаан нь Илон Маскийн спорт машины сонирхол юм. Тухайн үед Tesla-ийн хэрэгжүүлж байсан шинэлэг технологи, инновац, хөнгөн жин, хурд, хүч гээд бүхий л тодотголуудыг агуулж байсан Roadster 2009 болон 2010 онуудад аюулгүй ажиллагааны доголдлоос үүдэн зах зээлд нийлүүлэгдсэн байсан 300 гаруй машинаа эргүүлэн татан авч байсан билээ. 2017 онд Roadster-ийн шинэ загварыг танилцуулж, 2020 онд худалдаанд гаргана хэмээн мэдэгдэж байсан ч цар тахал болоод бусад олон шалтгааны улмаас 2023 он хүртэл хойшлогдоод байгаа юм. Шинээр гарах Roadster загвар нь 100 км/ц хурдыг 1,9 секундэд авахаас гадна 400 метр замыг 8.8 секунд туулах чадалтай, мөн 200 квц батарей нь 1,000 км хүртэлх зайг туулах чадвартай. Энэхүү машин худалдаанд гарснаар дэлхийн хамгийн хурдан бөгөөд аюулгүй унаа болох юм.

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 2)

MODEL S

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 3)

Анх 2008 онд танилцуулагдаж, 2012 оноос зах зээлд худалдаанд гарсан Седан ангиллын Model S бүрэн цахилгаан автомашин нь гарсан даруйдаа дэлхий даяар автомашины борлуулалтыг тэргүүлсэн анхны цахилгаан автомашин болж олон амжилтуудыг тогтоосон ба 2018 он гэхэд борлуулалт нь 250,000 давсан байдаг. 2021 онд шинэчлэгдэн гарсан Model S Plaid загвар нь 100 км/ц хурдыг 1,9 секундэд авдаг, 1020 морины хүчин чадалтай, хүйтний улиралд батарей хэмнэлт 30%, дуу чимээ тусгаарлах технологитой, кино театрын дуугаралт мэдрүүлэх боломжтой 920 ваттын 22 ширхэг speaker-тэй болсон юм. Мөн Tesla машинуудын бас нэгэн онцлог бол урд болон хойд тэвшний цэлгэр том зай байдаг ба тэдгээр зайнд унадаг дугуй ямар ч асуудалгүй багтах болно.

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 4)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 5)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 6)

MODEL X

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 7)

Model X загвар бол SUV буюу хамгийн тав тухтай, долоон хүний суудалтай, бүрэн цахилгаан тансаг зэрэглэлийн машин юм. 2015 оноос албан ёсоор борлуулагдаж эхэлсэн энэхүү загварыг хүмүүс тааз хүртлээ байдаг урд салхины шил, далавч мэт нээгддэг хаалгатай гэдгээр нь сайн мэддэг. Model X нь 75D, 100D, P100D гэсэн загваруудтай бөгөөд эдгээр нь туулах чадвар, батарей, дээд хурд зэргээрээ ялгагддаг. Мөн аюулгүйн үзүүлэлтээрээ NHTSA-ээс таван од авсан нь дэлхийн хамгийн аюулгүй машин болохыг нь баталдаг. 2018 онд Model S-тэй зэрэгцэн шинэчлэлт хийгдсэн ба ачааны багтаамж нь сайжирч, 100 км/цагийг 2.5 секундэд авдаг 1020 морины хүчин чадалтай болсон юм.

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 8)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 9)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 10)

MODEL 3

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 11)

Хамгийн боломжийн үнэ буюу 35,000$-оор худалдаанд гарсан энэхүү загвар мөн л бүрэн цахилгаан бөгөөд чанар, хэрэглээ, аюулгүй байдлын хувьд бусадтайгаа ижил 5 одтой билээ. Нэг цэнэглэлтээр 700 км орчим явах хүчин чадалтай Model 3 загвар нь 2018 онд гэр бүлийн хэрэгцээнд төгс тохирох машин хэмээн өргөмжлөгдөж байсан. Ер нь Tesla-ийн машинууд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг гэдгийг та бүгд сайн ойлгож байгаа байх. Model 3 нь AWD (All wheel drive) системтэй, хос цахилгаан хөдөлгүүртэй, ойролцоох машинуудыг тооцоолж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тохиргоотой, мэдээж Tesla-ийн таних тэмдэг болох салоны 15 инчийн том дэлгэцтэй.

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 12)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 13)

MODEL Y

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 14)

2019 онд Tesla тав дахь бүрэн цахилгаан, дунд оврын, SUV ангиллын Model Y загварын машиныг танилцуулсан. Model X-ийн адил долоо хүртэлх хүний суудалтайгаас гадна ачаа багтаах хангалттай зайтай, тав тухтай загвар болсон юм. Энэхүү загварын дотоод интерьер нь минимал ба 15 инчийн дэлгэц, шилэн дээвэр болон дуу тусгаарлах систем, хамгийн сүүлийн үеийн агаар шүүгч зэргээс бүрддэг. Model Y загвар нь бартаат зам туулах чадвар сайтай бөгөөд нэг цэнэглэлтээр 480 км хүртэлх замыг туулдаг.

Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 15)
Tesla-ийн талаар мэдэх ёстой бүх зүйл (фото 16)

Дээр зөвхөн Tesla-ийн production car буюу олон нийтэд худалдаанд гарсан загваруудыг танилцуулсан билээ. Харин удаан хугацаанд хойшлогдсоор байгаа Cybertruck, Tesla Semi гэх хоёр загварын худалдаанд гарах өдрийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх