Хайх

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд

Тэнгэр минь!

Text: Бюро 24/7


Зураг:

Швейцарийн Женев хотноо энэ сарын 3-12 ны хооронд 86 дах удаагийн Женевийн авто шоу болж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Bugatti, Ferrari, Koenigsegg, McLaren, Mercedes-Benz, Pagani, Porsche зэрэг газар дээрх хамгийн хурдан хүлгүүд бүтээгчид оролцжээ

Bugatti Chiron

Женевийн авто шоу 2016 дээр Bugatti хамгийн их хүлээлттэй байсан Chiron загварынхаа машиныг олон нийтэд танилцуулжээ. Спорт автомашины зах зээлд энэхүү загвар нь хамгийн хүчтэй машинаар тодроод байна. Bugatti газар дээрх дээд хурдыг тогтоохын тулд бүх эд ангиа титанаар хийсэн онцлогтой. Энэхүү шинэ Chiron загвар 1500 морины хүчтэй ба 2 секундэд  100 км/цаг хурд авч, 450 км/ц хүртэл хурдалж чадна.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 1)

Pagani Huayra BC

Pagani мөн адил шинэ Huyara BC загварын автомашинаа энэ шоун дээр анх удаа танилцууллаа. Түүнийг өнөөг хүртэл бүтээгдсэн хамгийн экстрим автомашин гэж нэрлэж байна. Гол онцлог нь шинэ загвар өмнөх хувилбаруудаасаа тэс ондоо системээр бүтээсэн ба зөвхөн дээврийн бүтцээ л хадгалж үлджээ. Хос турбо, V12 хөдөлгүүр нь 750 морины хүчтэй. Спорт машины мэргэжилтнүүд энэхүү машины хөдөлгүүрийг маш бага дуугаралттай болгож, тав тухтай байдлыг нь нэмэгдүүлжээ. 

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 2)

Ferrari GTC4Lusso

Ferrari өмнө нь GTC4Lusso загвараа Италид, маш цөөн тооны хүмүүсийн хүрээнд нээж байсан бол олон нийтэд танилцуулах газраа мөн л энд буюу Женевыг сонгожээ. Энэхүү шинэ автомашиныг Ferrari 330 GTC, 250 GT загваруудаас сэдэвлэн бүтээсэн ба 680 морины хүчтэй, V12 хөдөлгүүртэй юм байна. 

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 3)

Porsche

Poersche брэнд 718 Бокстер загвараа шинэчилж, маш хүчирхэг хэрнээ хялбар удирдлагатай болгожээ. 1957 оны 718 Porsche уралдааны машины загвар дээр суурилж бүтээсэн шинэхэн Бокстер 300 болон 350 морины хүчтэй гэх хоёр төрлийн хурд, хүчний сонголттой гарчээ.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 4)

МCLaren

Женевийн Мотор шоуны үеэр МcLaren брэнд 570GT, 675LT загваруудаараа олны анхаарлыг татжээ. Эхний 675 LT загвар нь ердөө 500 ширхэг үйлдвэрлэгдсэн ба тэднийг эзэмших эзэд нь аль хэдийнэ тодорхой болжээ. Харин удаах 570 GT загвар нь өмнөх 500 машины дараагаар үйлдвэрлэгдэх ба аяллын спорт машины зах зээлд шинэ сонголт болон гарч ирэхээр төлөвлөгдөж байгаа.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 5)

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 6)

Mercedes Benz

АМG загварын  автомашинаар Mercedes Benz энэ жилийн Женев Мотор 2016 шоун дээр тэсрэлт хийлээ. Тэд ганцхан энэ үзэсгэлэнгээр тогтохгүй маш олон газруудад шинэ загваруудаа танилцуулсаар байгаа. Женевт мөн тэд Mercedes AMG C43 Coupe болон Cabroilet загваруудаа танилцуулжээ. Mercedes Benz энэ жил эдгээр машинуудын уралдааны карьерт түлхүү анхаарна гэдгээ мэдэгдсэн байна.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 7)

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 8)

BMW

Шоуны үеэр BMW-гийн зүгээс M760Li xDrive V12 загвараа танилцууллаа. Энэ загвар 6.6 литрийн хос V12 хөдөлгүүртэй ба 592 морины хүчтэй. Шинэ M760Li машин 3.9 секундэд 100 км/ц-ийн хурд авах чадалтай.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 9)

АLPINA B7 Bi-Turbo

Энэ автомашин дээрх BMW брэндийн M760Li загварын машинтай төстэй бүтэцтэй бөгөөд 4,4 литрийн хос V8 хөдөлгүүртэй. Харин BMW-с бага зэрэг илүү буюу 608 морины хүчтэй, 310 км/ц хүртэл хурдлах хязгаартай, 3.7 секундэд 100км/ц хурдлах чадвартай бүтээгджээ.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 10)

Bentley Mulsanne 2017

Шинэ Mulsanne загвар дотроо гурван төрлөөр үйлдвэрлэгдэх ба бүх загварууд нь 6.75 литрийн хос турбо, V8 хөдөлгүүрээр тоноглогджээ. Хурдны дээд хязгаар нь 306 км/ц байх энэ машин 528 морины хүчтэй, 4,9 секундэд 100 км/ц хурд авах чадалтай юм.

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 11)

Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 12)

Aston Martin DB11
Aston Martin Женевт DB9 загварын шинэчлэгдсэн хувилбар болох DB11 загвараа танилцууллаа. Энэ нь Mercedes Benz AMG-тэй хийсэн анхны техникийн талын түншлэл болсон байна. Өмнөх DB10 загвар нь Жеймс Бондын машин гэдгээр хүмүүст илүү танигдсан бол энэ 2017 оны шинэ загвар 4,0 литрийн V12 хөдөлгүүртэй, Aston Martin-ы анхны масс зах зээлд зориулсан автомашин болж гарах юм байна.

 Женевийн авто шоу 2016 дээр хамгийн их анхаарал татсан машинууд (фото 13)

 

цааш үзэх