Хайх

Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей

Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей

Дөнгөж өчигдөр нээлтээ хийлээ

Text: Бюро 24/7


Притцкерийн шагналт архитектор Жан Нувелийн ээлжит томоохон төсөл болох Катарын Үндэсний Музейн барилгын ажил дуусч нээлтээ хийлээ. Архитектор Жан Нувель 10 гаруй жил үргэлжилсэн энэхүү төслөөрөө дамжуулан Катар улсын соёл болоод технологийн дэвшил, алсын харааг дэлхий дахинаа таниулахыг зорьсон болохоо онцолсон юм.

Катарын нийслэл Доха хотын төвд орших 30,000 м.кв талбайг хамарсан музейн зураг төслийг гаргахдаа цөлийн сарнай цэцгээс бүтээлч сэдэл авсан ба Катар үндэсний элементийг орчин үеийн архитектуртай уусгаснаараа онцлог болжээ. Музейд нийт 11 галерей байрлах ба энд археологийн үнэт олдворууд, эртний эдлэл, ан амьтдын үзмэрүүд, техник технологи, дижитал инстяллаци гээд Катарын бүх цаг үеийн түүхийг өгүүлэх үзмэрүүд дэлгэгджээ.

Дашрамд дурдахад Баруун Өмнөд Азийн нутагт орших Катар улс өнгөрсөн 40 жилийн турш эрчимтэй хөгжиж, дэлхийн хамгийн баян орны нэгээр нэрлэгдэх болсон бөгөөд 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад зохион байгуулагдахаар болсон байгаа.

Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 1)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 2)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 3)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 4)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 5)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 6)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 7)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 8)Архитектурын гайхамшиг: Жан Нувелийн ээлжит төсөл Катарын Үндэсний Музей (фото 9)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх