Хайх

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин

Дэлхийн хамгийн өвөрмөц дизайнтай байшингуудын нэгийг түрээслэх боломжтой

Text: Buro.Mongolia


Airbnb дээрээс айдас төрүүлэм, ер бусын сонин дизайнтай “Nido de Quetzalcóatl” буюу “Кетзалкоатл могойн үүр” хэмээн орчуулагдах байшинг түрээслэх боломжтой болжээ. Уг аварга том могойн дүрстэй байшин Мексикийн Наукалпан де Хуарес хотод байрладаг ба үүнийг органик архитектурын чиглэлийг баримталдаг архитектор, шинийг санаачлагч Хавьер Сеносиян бүтээсэн юм. 

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 1)

Хавьер Сеносиян уг барилгыг босгохдоо дэлхийд нэрээ мөнхлөн үлдээсэн мундаг архитекторууд болох Фрэнк Ллойд Райт, Луис Барраган болон Антонио Гауди нарын бүтээлүүдээс урам зориг авчээ. Үр дүнд нь тэрээр гайхалтай архитектурын шийдэлтэй байшин болон бүхэлдээ ургамал ногоогоор хүрээлэгдсэн цэцэрлэгийг босгосон юм. Могойн хэлбэртэй байшин уртаашаа нийт 50 м хэмжээтэй ба доторх интерьер нь бүхий л хэрэгцээтэй тавилга, чимэглэлүүдээр бүрдсэн байна.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 2)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 3)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 4)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 5)

Ер бусын гэмээр уг байшин нь нэгэн зэрэг 10 хүртэлх зочин хүлээн авах зайтай гэнэ. Мөн дотроо таван унтлагын, дөрвөн ариун цэврийн өрөө багтаажээ. Эдгээр өрөөнүүд нь хоорондоо хонгил болон коридороор холбогдсон байна. Харин өрөөнүүдийг гэрэл гэгээтэй байлгах үүднээс байшин дотор нэг ч хаалга хийгээгүй билээ. Байгалийн гэрэл том хэмжээний, бөөрөнхий болон дугуй хэлбэртэй цонхнуудаар нь дамжин орж ирдэг байна.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 6)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 7)

Өрөө бүрийн цонхоор хүрээлэн буй ногоон хүлэмж мэт цэцэрлэгийн үзэсгэлэнт дүр зургийг харах боломжтой бөгөөд бүхэлдээ өнгө өнгийн керамик чулуунуудаар чимэглэгдсэн могойн том толгой харагддаг билээ.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 8)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 9)

Байшингийн сүндэрлэсэн нийт 160,000 м2 хэмжээтэй талбай дээгүүр зөвхөн Airbnb-р дамжуулан түрээсэлж буй зочид л явах боломжтой юм. Цэцэрлэг нь 10,000 гаруй төрлийн мод, хиймэл усан сангууд, хүрхрээ, цэцэрлэгүүд, мозайк хана зэргүүдээр тоноглогджээ.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 10)
Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 11)

Хоноглохоор ирсэн зочдод зориулан уг байшингийн эзэн Патрисия 3-4 цаг хүртэл үргэлжлэх аялал зохион байгуулдаг гэнэ. Аяллын үеэр “Кетзалкоатл могойн үүр”-ийн өвөрмөц архитектурын шийдлийн талаар төдийгүй тус газар нутгийн түүх, соёлын талаар ч мөн мэдэж авах боломжтой юм. Жишээ нь “Huichol” буюу эртний Мексикийн уугуул иргэдийн зан заншил, тэдэнтэй холбоотой сонирхол татам домгууд, тэдний түүдэг эмийн ургамлуудын дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг ярьж өгдөг байна. Мөн зарим зочдын хэлснээр аяллын эцэст Патрисия хамтдаа бясалгал хийхийг урьдаг гэнэ. Эдгээр нь сонирхолтой биш байна гэж үү? Энэхүү амралтын цэг нь өөртөө зэрлэг байгаль болон орчин үеийн интерьерийн хэв маягийг нэг дор зохицлоож, хөл хөдөлгөөн буцалсан том хотын оршин суугчдад амар тайвныг мэдрүүлэх болно.

Дотроос нь харцгаая: Мексикийн аварга том могойн хэлбэртэй байшин (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх