Хайх

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц

Хана бүр нь орчин үеийн урлагийн бүтээлүүдээр чимэглэгджээ

Text: Buro.Mongolia


Architectural Digest Russia сэтгүүл шинэ дугаартаа зориулан ОХУ-ын нэрт рэппер, продюсер, бизнес эрхлэгч, Black Star лейблийн үүсгэн байгуулагч Тиматигийн Москва дахь орон сууцаар зочилжээ. Өдгөө 38 настай уран бүтээлч саяхан нүүж орсон нийт хоёр давхар тансаг зэрэглэлийн орон сууцаа тохижуулж чимэглэх үйл явцад багагүй хугацаа болон хүч хөдөлмөрөө зарцуулсан болохоо хуваалцсан юм.

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 1)

Контемпорари урлагийн музейг санагдуулам түүний орон сууц нийт 650 м.кв талбайтай бөгөөд дотроо нэг лифттэй. Нэг давхарт нь Тиматигийн охин Алиса, хүү Ратмирийн өрөөнүүд байдаг бол хоёр давхарт нь тэрээр өөрөө амьдардаг гэнэ. Дотоод заслыг Украины YoDezeen архитектурын компанийн дизайнерууд болох Артур Шарф ба Артем Зверев нар хамтран гаргажээ.

“Тимати өөрийг нь эрч хүчээр цэнэглэх ультра орчин үеийн орон зайг бий болгохыг хүссэн. Энэхүү орон сууц нь ердийн бус байдлаар тоноглогдож, чимэглэгдсэн юм. Жишээ нь хоёрдугаар давхарт 400 орчим м.кв талбай бүхий орон зайд ердөө хоёр унтлагын өөрөө байдаг бол ихэнх орон зайг зочны өрөө эзэлдэг” хэмээн дизайнер Артур Шарф хуваалцсан юм.

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 2)

Дизайнерууд лофт стилийн орон сууц бүтээхийг хүссэн төдийгүй нарийн деталь бүрийг нь тооцоолж, гэрийн бүх чимэглэл болон ашиглагдсан өнгөнүүдийг төгс зохицуулсан байна. Тиматигийн орон сууцад ганц ширхэг ч илүү зүйл байхгүй ба гэрээ тохижуулахдаа урлагт бүх анхаарлаа чиглүүлжээ.

Зочны өрөөн дахь 20 жилийн түүхтэй төгөлдөр хуур, олон тооны Louis Vuitton брэндийн чемодан, BMW брэндийн матт гадаргуутай тансаг хар мотоцикл, Йег (Канье Уэст) дүрсэлсэн шилэн дээрх зураг, тоолж баршгүй тооны серфингийн сэлүүрт тавцан зэрэг жирийн айл гэрт байдаггүй арт объектуудыг Тимати гэртээ байрлуулсан харагдана.

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 3)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 4)

Тимати орчин үеийн урлагийн шүтэн бишрэгч гэдэг нь түүний гэрээс маш тод харагдах болно. Тэрээр гэрийнхээ хана бүрийг Такаши Мураками, Хариф Гузман, Михаил Либерти, Тони Футура зэрэг нэрт орчин үеийн зураачдын бүтээлүүд болон гудамжны зураачдын уран зургуудаар чимсэн байна. Түүнчлэн Тиматиг сошиал медиагаар дагадаг хүмүүс түүнийг орчин үеийн поп урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг болох KAWS уран бүтээлчийн сонирхол татам, хүүхэлдэйн баатруудыг санагдуулам баримлууд болон Bearbrick хэмээх баавгай хэлбэртэй баримлуудын жинхэнэ шүтэн бишрэгч гэдгийг нь сайн мэднэ. Тэгвэл түүний шинэ орон сууц яг л KAWS-ийн баримлууд болон Bearbrick баавгайнуудын музей мэт болжээ.

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 5)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 6)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 7)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 8)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 9)

Тимати шинэ орон сууцаа тодорхойлохдоо "Зарим нь орон гэрээ тав тухтай орон зай гэж үздэг ч миний хувьд гэр бол тааламжтай, урам зориг өгдөг уур амьсгалтай байх ёстой. Хэн нэгэн миний орон сууцыг хэт өнгөлөг гэж хэлэх байх, мөн магадгүй тун удалгүй энд амьдрахаасаа залхана ч гэж бодох байх. Гэхдээ би энд өөрийгөө үнэхээр гайхалтай мэдэрч байгаа” хэмээжээ. 

Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 10)
Дотроос нь харцгаая: Рэппер Тиматигийн Москва дахь орон сууц (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх