Хайх

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд

Text: Buro.Mongolia


Гэрийн зүрхэн хэсэг болсон гал тогооны өрөөг маш олон янзаар тохижуулах боломжтой гэдгийг 2023 оны интерьерийн чиг хандлагаас харах боломжтой. Ирэх жил бид чулуун тавцандаа үнэнч үлдэхийн сацуу дулаан мэдрэмж өгсөн винтэж хэв маягийг туршиж үзэх болно. Мөн бүхэлдээ цагаан өнгийн “амьгүй” дизайныг халж, илүү их өнгө, олон төрлийн материал хосолсон сонирхолтой цогц тохижилт бий болгохыг салбарынхан уриалж байна.


Өнгөний хоршил ба цэмцгэр дизайн

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд (фото 1)

Lindye Galloway дизайн студийн үүсгэн байгуулагч Линдай Галлоуэйн “Цөөн хэдэн хүн л тэгж боддог байх л даа, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам цав цагаан өнгийн гал тогоо улам л эрэлтээс гарсаар байна” хэмээн хэлсэн бөгөөд бид ч үүнтэй санал нийлж байна. Энэ нь мэдээж гэгээлэг өнгө моданаас гарсан, хуучинсаг гэсэн үг огтоос биш юм. Харин ердөө ганцхан өнгөний оронд хэд хэдэн туяанууд оролцуулан контраст үүсгэж тав тухтай орчин бий болгоход уг чиг хандлагын утга учир оршиж байна.


Тод өнгийн шүүгээ

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд (фото 2)

Уламжлалт хэв маягаас уйдсан бол хүрэн, ногоон гэхчлэн тод өнгийн шүүгээнээс эхлэн гал тогоогоо тохижуулахыг зөвлөе. Та ийм дизайнтай өрөөг хараад "Энэ өнгө ингэж сайхан харагдана гэж санасангүй" хэмээн өөртөө нээлт хийх болно. 

Шүүгээгээ тод өнгөөр шийдсэн тохиолдолд бусад тавилгынхаа үзэмжийг аль болох бүдэг, саармаг өнгөөр сонгож гал тогооны өрөөгөө өнгөний хувьд тэнцвэртэй харагдуулаарай.


Гоёмсог гэрлийн бүрхүүл

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд (фото 3)

Оригами хайчилбар мэт арт деко, модерн хийц бүхий бруталист, тэгш бус хэмтэй баухаус хэв маягтай гэрлийн бүрхүүлүүд гал тогооны хамгийн чухал деталиудын нэгээр тодорчээ. Интерьер дизайнерууд тэдгээр гэрлийн бүрхүүл нь хэмжээний хувьд том байх тусмаа гоёмсог байдгийг онцоллоо.


Уур амьсгал өөрчлөгч алтлаг деталь

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд (фото 4)

Трендийн хурдыг бид гүйцэх боломжгүй ч хөл нийлүүлэн урагшлахад туслах ухаалаг алхмуудыг хийх боломжтой. Тухайлбал, гал тогооны шүүгээний бариул, зарим тавилгыг алтлаг өнгөөр шийдэх нь жижиг алхмаар том өөрчлөлт гаргах нэгэн жишээ юм.


Төгс байлгах гэж бүү хичээ

Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд (фото 5)

Ханын хавтан, эсвэл чулуун тавцан товгор гадаргуутай, төгс биш зүсэлттэй байх нь тийм ч муу зүйл биш юм. Харин ч энэ нь 2023 онд давамгайлах трендүүдийн эгнээнд багтсаны сацуу интерьер дизайнерууд зарим тохиолдолд өө сэвтэй ч гэсэн өөрийн гараар гал тогооныхоо жижиг ч болов хэсгийг тохижуулах нь зөв сонголт болдгийг хэлж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх