Хайх

Интерьерийн чиг хандлага: Бетон материал

Интерьерийн чиг хандлага: Бетон материал

Гантиг чулуун хавтанг орлох шинэ материал

Text: Buro.Mongolia


Интерьер, архитектурын салбарт бруталист байдал, үйлдвэрлэлийн дизайн тренд болохын хэрээр бетон, төмөрлөг эффекттэй материал зэрэг түүхий шинж чанартай материалууд дотоод засалд ноёрхож эхэллээ. Тэр дундаа бетон материал нь гантиг чулуун хавтанг орлох болно гэдгийг интерьер дизайнер Жэйми Блэйк онцоллоо.

Түүний онцолж буйгаар гантиг чулуун хавтан нь арчилгаа ихээр шаардаж, амархан зурагдах, цуурах магадлалтай байдаг. Харин бетон хавтан нь гантиг чулуутай харьцуулбал илүү бат бөх шинж чанартай атлаа өвөрмөц уур амьсгал бүрдүүлэн бусад материалуудтай зохицож чаддаг учир гал тогооны өрөөнд хамгийн тохиромжтой материалуудын нэг ажээ.

Бетон материалыг дотоод засал, архитектурт ашиглах нь 1950-1970 онуудад дэлгэрч байсан бруталист хэв маягаас үүдэлтэй ба бетон нь барууны барилга архитектурын салбарт нэр хүнд муутай ч орчин үеийн техник технологийн тусламжтайгаар шилэн мяндас, хуванцаржуулагчтай хольж боловсруулан илүү уян хатан, чанартай, дотоод засалд бүрэн ашиглах боломжтой материал болж хувирсан билээ.

Хэрэв та гол тогооны дотоод заслаа шинэчлэн орчин үеийн уур амьсгал бүрдүүлэхийг хүсч байгаа бол бетон хавтанг анхааралдаа аваарай.

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 1)

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 2)

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 3)

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 4)

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 5)

Интерьерийн чиг хандлага: Бетон материал (фото 6)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх