Хайх

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас

Шидтэний ертөнцийг бий болгох ханын цаас

Text: Buro.Mongolia


Harry Potter болон Fantastic Beasts бүтээлүүдийн продакшн дизайнерууд болох Мирафора Bина, Эдуардо Лима нар Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаасны цуглуулга худалдаанд гаргалаа. Таван төрлийн ханын цааснаас бүрдэх энэхүү цуглуулгад "Өдөр тутмын зөнч" сонин, Мародёрын газрын зураг, Квиддич, Блэк овогтны ургийн мод, Шидтэнүүдийн ном гээд Харри Поттерын ертөнцийн бэлгэ тэмдэг болсон зүйлсээс сэдэвлэсэн загварууд багтжээ. 89 еврогийн үнээр худалдаалагдах эдгээр ханын цаасыг MinaLima дэлгүүрийн албан ёсны сайт дээрээс авах боломжтой байна.

Сонирхуулахад дизайнер Мирафора Мина, Эдуардо Лима нар 2009 оноос хамтран Harry Potter цувралаас сэдэвлэсэн бичиг хэрэгсэл, ил захидал, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдаанд гаргаж эхэлсэн ба тэдний дэлгүүр Лондон хотноо байрладаг билээ.

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас (фото 1)

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас (фото 2)

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас (фото 3)

Мөрөөдлийн зүйл: Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн ханын цаас (фото 4)

цааш үзэх