Хайх

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ?

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ?

ENC Brands / Italian Concept Store

Text: Buro.Mongolia


Цэлгэр саруулхан орон зай, амар тайван уур амьсгал, тав тухтай орчин бүрдүүлэн амьдрахад гэрийн тавилга маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас тавилгын брэндүүд энэ салбарын хамгийн чухал арга хэмжээ болох Salone del Mobile буюу Миланы тавилгын үзэсгэлэнд хуран цугларч, шинэ, содон, шилдэг гэсэн бүхнээ дэлхий нийтэд танилцуулан, интерьер дизайны цаашдын чиг хандлагыг тогтоож, үндсэн трендүүдийг дэлгэрүүлснээр бидний ойрын жилүүдэд тухлах гэр ахуйн эд зүйлс тодорхойлогддог. Бид тав тухаа эрхэмлэдэг хүмүүст зориулан тус үзэсгэлэнд тогтмол оролцож, дэлхийн тавилгын чиг хандлагыг тодорхойлж байгаа Итали брэндүүдийг албан ёсоор Монголын хэрэглэгчдэд хүргэдэг ENC Brands / Italian Concept Store компанийг танилцуулахаар шийдлээ. Ингээд тус компанийн оруулж ирж буй цэмцгэр, загварлаг, орчин үеийн тавилга урладаг Итали брэндүүдийг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Контемпорари дизайны төгс илэрхийлэл - Natuzzi

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 1)

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 2)

Италийн өмнө зүг өөрийн дулаан цаг агаар, үзэсгэлэнт байгаль төдийгүй архитектур ба дизайнаараа дэлхий даяар алдартай. Яг энд буюу Апулия мужийн Таранто гэх хотод тэртээх 1959 онд тавилга үйлдвэрлэдэг Natuzzi нэртэй гэр бүлийн компани үүсгэн байгуулагдсан байдаг. Анх жижиг урлангаас эхэлсэн тус брэнд өнөөдөр Италийн хамгийн алдартай бас томоохон компаниудын нэг болтлоо өсөн хөгжжээ. Итали амьдралын хэв маягийг шингээсэн контемпорари дизайнтай бүтээлүүд нь Европ, АНУ, Хятад, Тайван, Орос, Арабын Нэгдсэн Эмират улс, Австрали, Мексик гээд олон улс даяар алдаршиж, 60 жилийн турш чанартай, орчин үеийн дизайнтай тавилгын илэрхийлэл болсоор ирсэн юм. Тэр дундаа хүний биеийн онцлогт тохирсон, сонгодог болон модерн хэв маягийн хослол болсон, тав тухыг дээд зэргээр хангасан эргономик тавилгууд, сайн чанарын арьсан эдлэлүүд, урлагийн бүтээлийг санагдуулам загварууд нь Natuzzi брэндийн нэрийн хуудас болдог билээ. Мөн тус брэндийн эд зүйлс бүрийг Итали мэргэжилтнүүд гар аргаар урладаг тул бүр ч илүү үнэ цэнэтэй болж өгдөг байгаа.

Биеийн онцлогт зохицох - Magniflex матрас

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 3)

Эрүүл амьдралын үндэс нь чанартай нойр байдаг боловч орчин үеийн ачаалалтай амьдралын хэв маягаас улбаалж хүмүүс дутуу нойртой, үргэлж ядарсан, эрч хүчгүй амьдрах нь элбэг болжээ. Тэгвэл чанартай нойр авч, бие организмоо бүрэн цэнэглэн амрах боломжийг сайн чанарын орны матрас бүрдүүлж өгдөг бөгөөд ийм ч учраас хүмүүс орны матрас худалдан авахдаа нухацтай хандаж, энэ сонголтоо амьдралынхаа чухал шийдвэрүүдийн нэгт тооцдог. Италийн 60 жилийн түүхтэй Magniflex матрасны брэнд нь дэлхийн 99 оронд албан ёсны дэлгүүрээ нээн, хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн, 170 гаруй төрлийн дээд зэргийн чанартай матрас санал болгож байна. Magniflex брэндийн матрас нь ортопедик эмч, мэргэжилтнүүдийн тусламжтай хүний биеийн анатомийн онцлогт тусгайлан зориулж бүтээгддэгээс гадна зөвхөн дэвшилтэт материалуудыг ашигладгаараа давуу талтай. Тухайлбал "Memoform" гэх материал нь тухайн хүний биеийн хэлбэрт дасан зохицохын зэрэгцээ нуруу нугасанд дэмжлэг үзүүлж, цусны эргэлтийг төгс ажиллуулахад туслан дээд зэргийн тав тухыг мэдрүүлдэг. Үр дүнд нь яг л үүлэн дээр нойрссон мэт амар амгалан мэдрэмжийг авна. Түүнчлэн Magniflex брэнд нь хүний биед хоргүй, байгальд ээлтэй, дахин боловсруулагддаг материал ашиглан бүтээгдэхүүнүүдээ урладаг тул ухамсартай хэрэглээг дэмждэг хүмүүс байгаль дэлхийдээ санаа зоволтгүй сонголтоо хийх боломжтой юм.

Постмодерн стилийн сэргэн мандалт - Bottega

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 4)

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 5)

Минимализмаас уйдаж, хэтрүүлэгтэй дизайнаас залхсан хүмүүс ямар тавилга сонгох хэрэгтэй вэ? (фото 6)

Сүүлийн үед минимал стилиэс уйдаж, хэт тансаг хэв маягаас залхан, тренд дагалгүй, сонирхолтой атлаа давтагдашгүй эд зүйлсийн эрэлд гарч буй хүмүүс постмодерн дизайныг сонгох болжээ. Өнгөний хослол болон хэлбэр дүрсийн хувьд илүү өвөрмөц, уран сэтгэмж, эрх чөлөөг илэрхийлсэн энэхүү стиль нь тухайн хүний гоо зүйн мэдрэмжийг дээд зэргээр илтгэж өгдгөөрөө онцлог. Байгалийн элементүүд, арьс, илэг зэрэг тансаг материалуудыг хослуулан, сонгодог хэв маягийг шингээж өгсөн бүтээлүүдийг Италийн Bottega брэнд урладаг тул та зөвхөн өөрийн мэдрэмжээрээ сонголтоо хийн, гэрээ давтагдашгүй байдлаар тохижуулах боломжтой.

Тансаг байдлыг энгийнээр илэрхийлэх - Cavalli

Энгийн бүхэн улам бүр үнэлэгдэх болсон орчин цагт "тансаг дизайн" гэх ойлголт ч үндсээрээ өөрчлөгдөж байна. Хүмүүс байгаль дэлхийтэйгээ уусан нэгдэхийг хүсэн, энгийн зүйлсийг таашаах болж, улмаар хувцас загвараас эхлээд гэрийнхээ интерьерийг хүртэл хээнцэр атлаа энгийн уур амьсгалтай эд зүйлсээр хүрээлүүлэх болжээ. XX зууны эхэнд дэлгэрч байсан модерн стилийн тавилга хүмүүсийн энэ хэрэгцээг төгс хангаж чаддаг учраас өнөөдрийг хүртэл дизайны ертөнцөд эрэлттэй хэвээр байна. Италийн Cavalli брэндийн модерн стилийн тавилга нь мод, гантиг, арьс зэрэг байгалийн элементүүд агуулсан бөгөөд ногоон, бор, шаргал, оюу зэрэг байгалийн өнгөнүүдийг хослуулан амар амгалан мэдрэмж төрүүлдэг. Үүний зэрэгцээ тус брэндийн эд зүйлс нь орон зайг бүтээлч, функционал байдлаар ашиглахад тусалдгаараа давуу талтай.

Хээнцэр байдлыг шинээр тодорхойлсон - Debrah

Хүнд хийцтэй, хэтрүүлэгтэй чимэглэлтэй тавилгуудын эрин үе өнгөрч, оронд нь өвөрмөц детальтай атлаа цэмцгэр өнгө аястай, загварлаг, чанартай эд зүйлсийг орчин үеийн залуус илүүд үзэх болсон. Debrah тавилгын брэнд нь орчин үеийн болон сонгодог хэв маягийг хослуулсан "Light Luxury" стилийн тавилга урладаг билээ. Тус брэндийн тавилгууд нь орон зайг хээнцэр, тав тухтай болгохын зэрэгцээ ер бусын хөнгөн уур амьсгал бүрдүүлж өгдөг. Ерөнхийдөө гоёмсог, чанартай эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай хүмүүст гарцаагүй таалагдана.

ENC Brands / Italian Concept Store
Хаяг: Polaris Их дэлгүүр, 3 давхар
Утас: 99016763
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх