Хайх

Zaha Hadid Architects-ийн шинэ төсөл: Орос улс дахь футуристик хот

Zaha Hadid Architects-ийн шинэ төсөл: Орос улс дахь футуристик хот

Москва хотын зэргэлдээ

Text: Buro.Mongolia


Москва хотын ойролцоо футуристик хэв маягтай шинэ хот байгуулах төслийг Zaha Hadid Architects компани хэрэгжүүлэхээр боллоо. Рублево-Архангельское хэмээх уг хот нь 66 мянган айлын орон сууц, сургууль, эмнэлэг, зочид буудал, худалдааны гудамж зэргээс бүрдэх ба нийт 800 мянган м2 талбайг эзлэх ажээ.

Zaha Hadid Architects компанийн архитектор, төслийн удирдагч Кристос Пассас "Бидний байгуулах энэхүү хот техник технологийн дэвшлээс гадна 21-р зууны архитектурын шийдэл, эрүүл бөгөөд нээлттэй нийгмээс бүрдсэн иргэн төвтэй хот байх болно" хэмээн ярилаа.

Рублево-Архангельское хотын гуравны нэг нь ногоон байгууламжаас бүрдэх ба цахилгаан нийтийн тээвэр болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашигласан эко хот болно гэдгийг төслийн мэргэжилтнүүд онцолсон юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Москва хотын хүн ам 30 хувиар өсч, 12 саяд хүрсэн бөгөөд Рублево-Архангельское нь нийслэл хотын ачааллыг багасгахын зэрэгцээ эдийн засаг болоод байгаль орчинд ээлтэй хот болно хэмээн үзэж байгаа юм. Шинэ хот байгуулах төсөл 2020 онд эхлэх ба юуны түрүүнд Москва болон Рублево-Архангельское холбосон метроны зам баригдахаар болжээ.

 

цааш үзэх