Хайх

Жонатан Андерсоны дизайн бүхий интерьерийн цуглуулга

Жонатан Андерсоны дизайн бүхий интерьерийн цуглуулга

Миланы дизайны долоо хоног

Text: Б.Амина


Зураг:

iSaloni дизайны долоо хоногт зориулж Испанийн Loewe брэнд XX зууны эхэн үеийн Их Британийн зураачдын уран бүтээлээс урам авсан тавилгын цуглуулга гаргажээ

Олон улсын дизайны iSaloni үзэсгэлэн удахгүй Милан хотноо, дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн олон нийтэд дэлгэгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд зориулж Loewe брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон сандал, шүүгээ, чийдэн зэрэг аксесуарын цуглуулга бүтээжээ. Аксесуарын цуглуулга Их Британийн XX зууны эхэн үеийн зохиолч, гүн ухаантан зэрэг уран бүтээлчдээс бүрдсэн Блумсбури бүлгийн бүтээлүүдийн хэв маягийг шингээсэн байна. Цуглуулгад багтсан тавилгуудыг Loewe брэндийн сайн чанарын арьсыг маркетри буюу модон дээр шигтгэх техниктэй хослуулан бүтээжээ.

Милан хотын дизайны долоо хоног дууссаны дараа цуглуулгын аксесуар болон тавилгууд Loewe брэндийн бутикт худалдаалагдах юм байна.

Жонатан Андерсоны дизайн бүхий интерьерийн цуглуулга (фото 1)Жонатан Андерсоны дизайн бүхий интерьерийн цуглуулга (фото 2)Жонатан Андерсоны дизайн бүхий интерьерийн цуглуулга (фото 3)

цааш үзэх