Хайх

2021 оны \"Brit Awards\" наадмын ялагчид тодорлоо

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо

Text: Buro.Mongolia


41 дэх удаагийн BRIT Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын шилдгээр нийт гурван төрөлд (“Их Британийн шилдэг цомог”, “Их Британийн шилдэг эмэгтэй соло дуучин” “Их Британийн шилдэг дуу”) нэр дэвшсэнээс хоёрт нь ялалт байгуулсан дуучин Дуа Липа тодорлоо.

Арга хэмжээ улаан хивсний ёслол болон тайзны үзүүлбэртэйгээр нийт 4000 үзэгчтэй зохион байгуулагдаж сэтгэл догдлом, түүхэнд бичигдэх үйл явдлуудаар дүүрэн байв. Тодруулбал, “The X Factor” шоуны наймдугаар улирлын ялагч Little Mix хамтлаг «Их Британийн шилдэг хамтлаг» төрөлд ялалт байгуулснаар уг шагналыг хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлчдээр тодорчээ. Харин дуучин Тэйлор Свифт наадмын “Global Icon” шагналыг хүртсэн анхны эмэгтэй, Америк гаралтай уран бүтээлч болсон байна. Наадмын “Rising Star” буюу “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг “Mirror Talk” дуугаараа дебютээ хийсэн дуучин Griff хүртэж олны өмнө цаашдын уран бүтээлийн өндөр хүлээлтийг үүсгээд амжлаа. Харин шагнал гардуулах ёслолын “Их Британийн шилдэг дуу” төрөлд 2016 оноос хойш соло уран бүтээлээ туурвисан дуучин Харри Стайлсын “Watermelon Sugar” дуу ялсан байна. Эргэн сануулахад, тэрээр уг шагналыг анх удаагаа 2012 онд “One Direction” хамтлагийнхаа гишүүний хувьд хүртэж байжээ.

Их Британийн шилдэг цомог

Дуа Липа “Future Nostalgia”

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 1)

Их Британийн шилдэг дуу

Харри Стайлс “ Watermelon Sugar”

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 2)

Их Британийн шилдэг эрэгтэй соло дуучин

J Hus

Их Британийн шилдэг эмэгтэй соло дуучин

Дуа Липа

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 3)

Их Британийн шилдэг хамтлаг

Little Mix

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 4)

Олон улсын шилдэг эрэгтэй соло дуучин

The Weeknd

Олон улсын шилдэг эмэгтэй соло дуучин

Билли Айлиш

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 5)

Олон улсын шилдэг хамтлаг

HAIM

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 6)

Шилдэг шинэ уран бүтээлч

Griff

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 7)

Global Icon

Тэйлор Свифт

2021 оны "Brit Awards" наадмын ялагчид тодорлоо (фото 8)
цааш үзэх