Хайх

Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр

Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр

44 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зуны нартай өдрүүд өндөрлөснөөр кино наадмын улирал албан ёсоор эхэлж байна. Тэр тусмаа есдүгээр сард хэд, хэдэн томоохон кино наадмууд зохиогддог уламжлалтай. Тэдгээрийн нэг нь АНУ-ын Колорадо мужид зохиогддог Теллурайдын кино наадам юм.

Теллурайдын 44 дэх удаагийн кино наадам дээр жүжигчин, найруулагч Анжелина Жоли "First They Killed My Father" нэртэй киногоо танилцуулахаар өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Тэрээр мөн кино наадмын үеэр цагаачдыг хамгаалж, тэдний оролцоо АНУ-д хэр чухал болохыг онцолсон илтгэл танилцуулсан юм. Түүний энэхүү илтгэлд Оскарын шагналт жүжигчин Натали Портман нэгдсэн бөгөөд тэд дэлхийд өөрчлөлт хэрэгтэй байгааг тодотгон ярьсан байна. Түүнчлэн Натали Портман Теллурайдын кино наадамд өөрийн продюсерлосон "Eating Animals" нэртэй баримтат киногоо танилцуулсан байгаа.

Теллурайдын кино наадмын үеэр жүжигчин Эмма Стоун "Battle of the Sexes" нэртэй инээдмийн киногоо анх удаа олон нийтэд толилуулжээ. Жүжигчин бүсгүй энэхүү кинонд дэлхийн шилдэг мэргэжлийн теннисчин Билли Жин Кингийн дүрийг бүтээсэн юм.

Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 1)

Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 2)Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 3)Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 4)Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 5)Анжелина Жоли, Натали Портман болон бусад уран бүтээлчид Теллурайдын кино наадам дээр (фото 6)

цааш үзэх