Хайх

Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид

Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид

Ром дахь Парис

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өчигдөр мөнхийн хот Ромд Chanel Métiers d'Arts загварын шоу болж өнгөрлөө. Үйл явдал Италийн томоохон кино студи Cinecitta-д зохион байгуулагджээ

Chanel өмнөх Métiers d'Arts шоугаа Нью-Йорк хотод хийж байсан билээ. Энэ удаад дэлхийгээр аялах бас том хэмжээний засал чимэглэл хийх дуртай Карл Лагерфельд Ромд очихоор шийджээ.

Загварын шоу Италийн гол кино студи болох "Чинечитта"-д болж өнгөрсөн бөгөөд студийн эзэд Карл Лагерфельдэд хүссэнээ хийх бүрэн эрх өгчээ. Дизайнер зураг авалтын тавдугаар павильоныг нэг оройн хугацаанд Парисын төв гудамж болгон хувиргалаа. Энд жижиг кофены газар, талхны мухлаг, цэцгийн дэлгүүр болон гудамжны уран бүтээлчид хөгжим дарж буй тухтай саравч байршжээ. Хиймэл рестораны ширээний ард суугаа шоуны зочид шинэ цуглуулгын загваруудыг тухлан үзлээ. Загвар өмсөгчид хэвшил болсон тайз биш, харин метроны буудал дээрээс зочид уруу чиглэн алхаж байв.

Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 1)

Цуглуулгын танилцуулга эхлэхээс өмнө зочдыг нэгэн сонирхолтой бэлэг хүлээж байсан нь Лагерфельдийн Коко Шанельд зориулсан богино хэмжээний кино юм. Кристен Стюарт болон Жеральдин Чаплин нар гол дүрд нь тоглосон уран бүтээл зочдод ихээхэн таалагдсан гэнэ.

Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 2)Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 3)Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 4)Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 5)Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 6)Chanel Metiers d'Art 2015—2016 шоуны зочид (фото 7)

цааш үзэх