Хайх

Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид

Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид

Өргөн наадам

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өнгөрсөн шөнө Нью-Йорк хотноо Glamour-ын “Оны шилдэг бүсгүй” шагнал гардуулах ёслол сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өнгөрлөө

Энэ жилийн наадам 25 жилийн ойн баяраа тэмдэглэж буй учир Glamour-ын хамт олон үдшийг мартагдашгүй сайхан болгох гэж их хичээл зүтгэл гаргасан нь харагдсан. Мөн ялагчдын жагсаалтад олон сонирхолтой нэрс байсан тул шагнал гардуулах ёслол ерөнхийдөө тун сэтгэл хөдөлгөм болж өнгөрлөө. "Оны шилдэг бүсгүй - 2015" шагналыг кино урлагт хүчтэй эмэгтэйн түүхийг харуулж, энэ сэдвийг хөгжүүлснийхээ төлөө Риз Уизерспун, загварын ертөнцөд бусдад урам өгөм амжилт гаргасныхаа төлөө Виктория Бекхэм, мөн трансжендерүүдийн асуудлыг хөндөж, дэлхий нийтийг гэгээрүүлснийхээ төлөө Кейтлин Женнер нар хүртлээ. Түүнчлэн балетчин Мисти Коупленд, улс төрч Сесиль Ричардс, АНУ-ын эмэгтэй шигшээ баг болон Charleston сүм рүү гэмт этгээдүүд дайрсан халдлагад өртөж, ойр дотнын хүмүүсээ алдсан Charleston Strong гэх бүлэг бүсгүйчүүд шагнал хүртсэн юм.


Ёслол дээр Анна Винтур, Жереми Скотт, Карли Клосс, Жаред Лето, Голди Хоун, Серена Уильямс, Сет Майерс, Мадлен Олбрайт, Селена Гомес, Иванка Трамп, Жессика Харт, Андреа Пежич, Лупита Нионго, Иман, Лия Кебеде болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 1)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 2)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 3)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 4)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 5)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 6)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 7)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 8)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 9)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 10)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 11)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 12)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 13)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 14)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 15)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 16)Glamour-ын “Оны шилдэг бүсгүй – 2015” шагнал гардуулах ёслолын зочид (фото 17)

цааш үзэх