Хайх

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Text: Э.Цовоо


Өдгөө нэг жилийн өмнө Италийн алдарт дээд зэрэглэлийн тавилгын брэнд Giorgio Collection Монголд албан ёсоор нээгдэж байлаа. Харин өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны үдэш тус брэндийн Монгол дахь салбарын нэг жилийн ой тохиож, Polaris их дэлгүүрийн хоёрдугаар давхарт тансаг уур амьсгал, урлагийн мэдрэмж шингэсэн нэгэн үдэш болж өнгөрлөө. Уран сийлбэртэй тавилгын нарийн деталь, анхилуун үнэрт лааны гэрэл дор зочид Итали загварын мөн чанарыг мэдэрч, “Made in Italy” хэмээх философийн үнэ цэн арга хэмжээнд хөл тавьсан цагаас эхлэн мэдрэгдсэн юм.

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 1)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 2)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 3)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 4)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 5)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 6)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 7)

Үүдээр ормогц л Giorgio Collection-ийн ажилтнууд зочдыг дулаахан инээмсэглэлээр угтан, итали амттан, оргилуун дарс, нэрийн коктейлиор дайлсан нь үдшийн эхлэлд гоёмсог уур амьсгалыг бүрдүүлж өгчээ. Цааш ормогц симфони найрал хөгжим эгшиглэж, оройн уур амьсгалд уянгалаг аялгуу, эрхэмсэг мэдрэмжийг нэмж, зочид арга хэмжээний гол үйл ажиллагаа эхлэхээс өмнө дизайн, урлаг, амьдралын хэв маягийн тухай ярилцан, орчинтойгоо танилцаж эхэллээ. Дэлгүүрийн төв хэсэгт байрлах амтат зууш бүхий хэсэг нь Итали хүндэтгэлийн ёслолыг санагдуулам байхад, үүд болон баруун талд засан байрлуулсан цагаан, шаргал цэцгээр чимэглэсэн гоёмсог ширээ нь зочдод тухлан сууж, ярилцах боломжийг олгож байв. Удалгүй Италийн Giorgio Collection компанийн олон улсын төлөөлөгч Екатерина Скатова болон тус брэндийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б. Дэлгэрмаа нар нэг жилийн ойн баярын арга хэмжээг нээж үг хэллээ.

Екатерина Скатова өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа “Giorgio Collection бол уламжлал, чанар, дизайны төгс нэгдэл юм. Бид ихэнх түншүүдтэйгээ 20-40 жилийн турш буюу урт хугацаанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн. Харин Үлэмж групптэй ердөө нэг жилийн өмнө хамтран ажиллаж эхэлсэн ч тэд маш хурдан сурч, зах зээл, хэрэглэгчдийн мэдрэмжийг гайхалтай сайн ойлгож байгааг өнөөдөр харж байна. Монголын зах зээлд ердөө нэгхэн жилийн дотор ийм амжилттай байр суурь эзэлж, хэрэглэгчдэд ‘Made in Italy’-гийн үнэ цэнийг хүргэж чадсанд маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Харин гүйцэтгэх захирал Б. Дэлгэрмаа “Энэ нэг жил бол зөвхөн эхлэл байлаа. Giorgio Collection-ийн онцлог нь бүтээгдэхүүн бүрийн ард түүхий эдийн нарийн сонголт, төгс хийц, цаг хугацаанд үл гандах үнэ цэн оршдогт бий. Монголын хэрэглэгчдэд Итали ордны тансаг интерьерийг мэдрүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн хэллээ. Ийнхүү нээлтийн үгийн дараа алга ташилт нижигнэж, оройн арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм.

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 8)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 9)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 10)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 11)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 12)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 13)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 14)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 15)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 16)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 17)

Албан ёсны нээлтийн дараа үдэшлэгийн гол сюрприз эхэлсэн нь Ono Multi-Brand дэлгүүрийн шинэ загваруудыг танилцуулсан загварын шоу байв. Загвар өмсөгчид Giorgio Collection-ийн тансаг тавилгаар хүрээлэгдсэн орчноор ийн алхсан нь тэд дэлгүүрийн орон зай, тансаг дизайнд төгс ууссан мэт сэтгэгдэл төрүүлж чадсан юм.

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 18)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 19)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 20)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 21)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 22)

Загварын шоуны дараа зочид Giorgio Collection-ийн бүтээлүүдтэй илүү ойроос танилцлаа. Гоёмсог орчныг бүрдүүлсэн мод, чулуун болон арьсан эдлэлийн нарийн хийц, гэрэл сүүдрийн зохицол нь яг л Италийн урлагийн сүнсийг илтгэх мэт болов. Дэлгүүрийн ажилтнууд зочдын сонирхсон тавилга бүрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, брэндийн философи, түүхийг хуваалцаж байв. Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б. Дэлгэрмаагийн хэлснээр, Giorgio Collection-ийн бүтээл бүрийн чанар нь Итали, Африк, Япон зэрэг улсуудаас сонгож авсан хамгийн өндөр зэрэглэлийн мод, чулуу, арьснаас эхэлдэг бөгөөд дөрвөн үе дамжсан Масоло гэр бүлийн мод боловсруулах өв соёлыг орчин үеийн технологитой хослуулан нарийн гар урлалтайгаар туурвидагт оршдог гэнэ. Түүнчлэн тус компани нь дэлхий даяар 1,200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ нөөцөлж, хэрэглэгчийн хүсэлтээр ердөө 45 хоногийн дотор хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Giorgio Collection-ийг бусад дээд зэрэглэлийн брэндүүдээс ялгарах гол онцлог нь болдог хэмээлээ. Хүрэлцэн ирсэн зочид тавилга бүрийн гадаргууг мэдэрч, мод, чулуу, арьсны чанар, өнгөний нарийн ялгааг илбэн, энэ нь зүгээр нэг тавилга бус дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг мэдрүүлэх бүтээл гэдгийг ойлгож байлаа.

Үдэшлэгийн төгсгөлд Giorgio Collection-ийн баг зочдод зориулан сонирхолтой бэлэг бэлдсэн нь арга хэмжээний хөгжилтэй нэгэн хэсэг болсон юм. Зочид тэдний бэлдсэн сугалааг сугалж, өөрт таарсан дугаар бүхий бэлгээ гардан авч байлаа. Тухайн бэлгүүдэд Giorgio Collection брэндийн өвөрмөц үнэртэн, Ono Multi-Brand дэлгүүрийн сонгомол бүтээгдэхүүнүүд гэхчлэн сонирхолтой бэлгүүд багтсан байсан нь арга хэмжээний уур амьсгалыг төгсгөл хүртэл нь баяр баясгалантай болгож байв. Энэ нь зочдын хувьд жинхэнэ сюрприз, мөн Giorgio Collection-ийн нарийн төлөвлөсөн, анхааралтай зохион байгуулсан арга хэмжээний нэг хэсэг нь болж чадсан юм.

Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 23)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 24)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 25)
Италийн алдарт Giorgio Collection брэндийн Монгол дахь салбар 1 жилийн ойн баяраа тэмдэглэлээ (фото 26)

Giorgio Collection Mongolia

Хаяг: Polaris Department Store, 2 давхар

Утас: 9999 2155

Facebook: Giorgio Collection Mongolia

Instagram: @giorgio_collection_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх