Хайх

Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог

Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог

Эмма Стоун, Натали Портман, Николь Кидман ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд 89 дэх Оскарын наадмын нэр дэвшигчдэд зориулсан үдийн зоог барих арга хэмжээ болж өнгөрлөө

Лос-Анжелес хотод Оскарын наадамд нэр дэвшигчдийн үдийн зоог барих 36 дах удаагийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болон зохиогддог энэ арга хэмжээнд Оскарын шагналд нэр дэвшиж буй бүх уран бүтээлчид цугларч, үдийн зоог барьдаг билээ. Энэ жил 89 дэх удаагийн Оскарын наадамд "La La Land" киногоор шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байгаа Эмма Стоун, "Lion" киногоор шилдэг туслах дүрээр өрсөлдөж буй Николь Кидман, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэх магадлалтай байгаа Дензел Вашингтон ("Fences") зэрэг нийт 163 нэр дэвшигч хүрэлцэн иржээ.

Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах 89 дэх удаагийн Оскарын наадам хоёрдугаар сарын 26-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд хөтлөгчөөр Жимми Киммел ажиллах юм.

Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 1)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 2)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 3)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 4)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 5)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 6)Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 7)

Оскар 2017 наадмын нэр дэвшигчдийн үдийн зоог (фото 8)

цааш үзэх