Хайх

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө

“Made in Italy” чанарыг нэвтрүүлж буй дэлгүүр

Text: Д.Марал



Хаврын цас малгайлан орж, байгаль өөрөө яруу найраг тэрлэж буй мэт мэдрэмж төрүүлсэн дөрөвдүгээр сарын 13-ны үдэш Улаанбаатар хотноо Stile Italiano гэх Италийн тансаг зэрэглэлийн тавилгын дэлгүүр албан ёсны нээлтээ хийлээ. Тавилгаас гадна барилгын тоног төхөөрөмж, бараа материал худалдаалдаг Stile Italiano дэлгүүр нь чанартай хийц, сонгодог дизайныг эрхэмлэдэг хэрэглэгчдийн дунд аль хэдийнэ нэр хүндээ олсон бөгөөд Монголын зах зээлд “Made in Italy” гэх дэлхийд нэр хүндтэй чанарын стандартыг таниулсан анхдагч шоурүм билээ. Тус дэлгүүрийн хамт олон худалдаалдаг бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрсдийн брэндийг төлөөлөх аливаа зүйлийг өндөр стандартын дагуу гүйцэтгэж, алхам бүртээ сэтгэл шингээдэг нь нээлтийн арга хэмжээнээс тодоор харагдсан тул бид ийнхүү уншигчидтайгаа хуваалцаж байна.

Stile Italiano дэлгүүрийн толгой компани болох "Рисөрч энд Дэвэлопмэнт ХХК" нь өдгөө есөн жилийн турш олон улсын зах зээлд тэргүүлж яваа Итали брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажилладаг ба үүнийхээ хүрээнд Pianca, Vimar, Tonin Casa, Gewiss, Braga зэрэг ямар ч орон зайг тохижуулах, бүх зориулалтын тавилга болон барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг нийт 27 брэндийг төлөөлдөг юм. Монголын барилгын материал болон тавилгын зах зээлд тэр бүр олддоггүй шинэлэг зүйлсийг оруулж ирдэг тус компани нь зөвхөн тавилга болон барилгын тоног төхөөрөмж санал болгоод зогсохгүй мөн барилгын инженерчлэл, дизайн архитектурын мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр дагнан үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн хүссэн тодорхой нэгэн загварын тавилга, барилгын тоног төхөөрөмжийг захиалж өгдөг тусгай үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. 

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 1)

Нээлтийн арга хэмжээ Чингисийн өргөн чөлөө дагуу байрлах Design Central гэх бичигтэй таван давхар шилэн барилга дотор зохион байгуулагдсан бөгөөд энд чанартай тавилгын үнэ цэнийг ойлгодог зочид нэг дор цугларан нэгэн үдшийг тааламжтай өнгөрүүллээ. Stile Italiano шоурүм нь барилгын эхний гурван давхрыг эзэгнэх бөгөөд нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн зочид эхлээд B1 болон нэгдүгээр давхруудад байрлах Pianca брэндийн өнгөлөг, өвөрмөц тавилгуудтай танилцаж, тэдгээр тавилгуудын материал болон хийцийг мэдрэх боломжтой байлаа. Тод шар, ягаан, ногоон, гүн цэнхэр, улаан, улбар шар гээд ямар ч орчныг чимэх өнгөний шийдэлтэй тавилгууд музейн уран бүтээлүүд мэт харагдаж, контемпорари дизайн нь өөрийн эрхгүй харц булаана. Тавилгуудаас гадна төрөл төрлийн шалны модон материалууд, угаалтуурууд, унтраалгын загварууд гээд интерьерт хэрэгтэй бүхий л зүйлс энд харагдлаа. 

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 2)

Stile Italiano дэлгүүрийн төлөөлж буй тавилгын брэндүүд Италид олон жилийн түүхтэй бөгөөд 100% байгалийн гаралтай мод, цэвэр арьс зэрэг биед харшлахгүй органик материалуудаар тавилгуудаа урладаг нь тэднийг нэгтгэдэг билээ. Яг л загварын орднуудтай адил жил бүр шинэ тавилгын цуглуулгуудаа толилуулж, дизайны шинэ трендүүдийг шингээсэн тэдгээр брэндүүдийн тавилгуудыг Stile Italiano дэлгүүр нь цаг алдалгүй Монгол хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа юм. Тэр дундаа тус дэлгүүрийн оруулж ирдэг хамгийн гол брэнд болох Pianca нь дэлхийн томоохон зочид буудлууд, ресторанууд, хувийн цогцолборуудын интерьер дизайныг бүрэн хариуцан ажиллаж, тухайн газрын уур амьсгалд төгс нийцэж, чамин харагдуулах тансаг тавилга болон декоруудыг урладгаараа дэлхийд танигдсан билээ. Pianca брэнд нь 2019-2021 оны хооронд Малайз дахь Hotel Four Seasons, Италийн NH Hotel Milano Colleoni, Мальтад сүндэрлэх 1926 Hotel&Spa, Куба улсын Hotel&Resort Iberostar зэрэг нийт 50 зочид буудлыг хүлээлгэн өгчээ.

Мөн дэлгүүрийн оруулж ирдэг өөр нэгэн онцлох брэнд бол 1945 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй унтраалга, розетка, үүдний домофон, хяналтын камер зэргийг үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй улс орнуудад нийлүүлдэг Vimar брэнд юм. Олон улсын стандартын дагуу хийгдсэн бүтээгдэхүүнүүд нь аль ч улсад тохиромжтой байдаг ба олны сэтгэлд нийцэхүйц чанарын баталгаатай юм.

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 3)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 4)

Ийнхүү тавилгуудтай танилцсаны дараа хоёр давхар луу гармагц бүдэг гэрэлтүүлэгтэй нууцлаг орчинд хийлчдийн квартет хамтлаг "Por una cabeza", "Salut d'Amour" зэрэг уянгалаг хөгжим эгшиглүүлэн зочдыг угтан авсан юм. Энэхүү үдэш мөн орчин үеийн өнгө аястай DJ сет онцгой хэмнэлийг мэдрүүлж, зочид амтат зууш, оргилуун дарс, коктейль зэргийг амтлан цагийг таатай өнгөрүүлж байлаа. Халуун дулаан уур амьсгал бүрдэж, зочид бүгд л хоорондоо амьд харилцаа үүсгэн инээлдэж байх зуур "Рисөрч энд Дэвэлопмэнт ХХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Шинэжаргал тайзнаа гарч ирэн хүндэтгэлийн үгээ хэлсэн юм. Компанийнхаа үйл ажиллагаа болон Pianca брэндийн онцлогийг танилцуулж, дараагаар нь Pianca-гийн нэрт архитекторууд А.Николо', Ф.Франческо нарын хамт нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн билээ. 

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 5)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 6)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 7)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 8)

“Биднийг 2013 оноос хойш дэмжиж, хамтарч ажилласан бүх үйлчлүүлэгч нартаа талархсанаа илэрхийлж, мөн бидний үйл ажиллагааны цар хүрээг тодорхой хэмжээнд мэддэг хүмүүс төдийгүй шинэ үйлчлүүлэгчдэд өөрсдийгөө танилцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр жилийн өмнөөс бид Pianca брэндийн тавилга худалдаалж эхэлсэн тул үүнийгээ мөн олонд сонирхуулж, танилцуулахыг хүссэн юм" хэмээн Б.Шинэжаргал бидэнтэй хуваалцсан билээ. Тэрээр мөн “Pianca брэнд өөрийн гэсэн дахин давтагдашгүй стильтэй бөгөөд цорын ганц хэв маяг, материал болон өнгөний сонголтуудаараа алдартай. Маш найдвартай түнш гэдэг утгаараа бид тус брэндийг сонгон Монголдоо оруулж ирж байгаа” хэмээсэн юм. 

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 9)

Италичууд гоо зүйн нарийн мэдрэмжтэйгээс гадна ширхэг деталь бүрийг нэг бүрчлэн, хамгийн өндөр чанараар хийж гүйцэтгэдэг уламжлалтай учраас л энэ олон жилийн турш загвар, дизайны салбарыг тэргүүлж, дэлхийд нэгдүгээрт үнэлэгдсээр байгаа билээ. Pianca тавилгын брэндийн хувьд мөн бүтээгдэхүүнүүддээ өндөр чанар, үндэсний онцлог, олон тооны судалгаа, тогтвортой байдал зэргийг шингээж, хамгийн сүүлийн үеийн трендүүдийг тусгасан контемпорари загварууд туурвидаг учраас ийнхүү амжилттай яваа юм.


“Италийн дизайнерууд, архитекторууд хийж буй бүх зүйлийнхээ дизайн, материал болон чанарт дээд зэргээр анхаарахаас гадна дэлхийд өөр хаана ч байхгүй тийм нэгэн онцгой зүйлийг бүтээж чаддаг" - Б.Шинэжаргал.


Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 10)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 11)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 12)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 13)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 14)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 15)
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 16)

Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 17)
Haik
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 18)
Pianca
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 19)
Baio
Stile Italiano тансаг зэрэглэлийн итали тавилгын дэлгүүрийн нээлт болж өнгөрлөө (фото 20)
Allin im prodotto

Stile Italiano by RD

Хаяг: ХУД, 3-р хороо, Design Central

Утас: 99109038, 99073330

Facebook: Stile Italiano by RD

Instagram: @stile_italianobyrd

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх