Хайх

Дархлаагаа дэмжих нь: Нэмэлт амин дэмийг хэрхэн зөв хэрэглэх вэ

Дархлаагаа дэмжих нь: Нэмэлт амин дэмийг хэрхэн зөв хэрэглэх вэ

Амин дэмийг өдрийн аль үед уух вэ

Text: Бюро 24/7


Хаврын улиралд хүний биеийн дархлаа муудах, амархан ядарч сулдах асуудлууд бидэнд тулгардаг ба дээрх асуудлуудаас сэргийлэх зорилгоор нэмэлт амин дэм, бэлдмэлийг уудаг билээ. Гэхдээ тэдгээр олон төрлийн амин дэмүүдийг бид зөв хэрэглэж чаддаг уу. Тэгвэл уг асуултад хариулт өгөх нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

A, E, D, K амин дэм

A, E, D, K амин дэмүүд өөх тосонд уусдаг учир хоолтой хамт уух нь тохиромжтой. Өөх тос нь ферментийн нийлэгжилтийг дэмжиж амин дэмийг биед шингэх үйл явцыг хурдасгадаг байна.

Кальци

Яс шүдний эрүүл байдлыг хангахад тусалдаг кальцийг өдрийн аль ч үед ууж болдог. Гэхдээ кальци хэрэглэж буй үед цайр болон төмрийн бэлдмэлийг нэг дор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь төмөр, цайрын бэлдмэл кальцийг биед шингэх үйл явцыг зогсоодог ба 1-2 цагийн зайтай уух нь тохиромжтой ажээ.

В амин дэм

В амин дэм нь бие махбодын үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоонд оролцохоос гадна нэмэлт эрч хүчээр хангаж өгдөг. Түүнчлэн мэдрэлийн системийг өдөөдөг тул өглөөний цайны үеэр уух нь хамгийн тохиромжтой юм. Ингэснээр та бүтэн өдрийн турш үр бүтээлтэй ажиллаж, эрч хүчээр дүүрэн байх болно.

Магни, төмрийн бэлдмэл, ислэг

Дээрх бэлдмэлүүдийг оройн цагаар унтахын өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Учир нь магни нь туулгах үйлчилгээг үзүүлдэг ба өглөө, өдрийн цагаар уух нь гэдсийг бүхий л өдрийн турш хүчтэй гүрвэлзүүлэх магадлалтай байдаг. Харин төмрийн бэлдмэлийн үйлчилгээг кофеин саармагжуулж байдаг тул кофе, ногоон цай уусны дараа төмрийн бэлдмэл уух нь үр дүнгээ хангалттай үзүүлж чаддаггүй.  Тэгвэл ислэгийг эрт уух нь өглөөний цай, үдийн хоолноос авсан шим тэжээл биед шингэхэд саад болдог байна.

С амин дэм

C аминдэм нь усанд уусамтгай шинж чанартай тул өдрийн аль ч үед хэрэглэхэд тохиромжтой ба төмрийн бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд төмрийн шингэцийг сайжруулдаг байгаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх