Хайх

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ?

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ?

Сонирхолтой гэрэл зургууд

Text: Buro.Mongolia


Шинжлэх ухааны гэрэл зурагчин Крейг Берроуз хэт ягаан туяаны тусламжтайгаар цэцэгсийг илүү тодоор харах боломжийг олголоо. Түүний дарсан зургуудад дүрслэгдсэн харанхуйд гэрэлтэн харагдах цэцэгс Avatar киноны ертөнцийг санагдуулах ба энэ нь UVIVF (Ultraviolet light to cause substances to fluoresce) буюу хэт ягаан туяаг ашиглан эд юмсыг гэрэлтүүлэн тухайн зүйлийг дуранд буулгадаг шинжлэх ухааны гэрэл зургийн нэгэн төрөл ажээ. Крейг Берроузын дурдаж буйгаар ийм төрлийн гэрэл зураг дарах нь тийм ч амар биш бөгөөд багахан хэмжээний агаарын солбицол, тоосонцор хүртэл зургийн үр дүнд нөлөөлдөг учир нямбай, хүлээцтэй байдлыг шаарддаг байна.

Түүнчлэн цэцэг бүр өөр өөрийн гэсэн тодорхой гэрэл ялгаруулах шинж чанартай байдаг учир зарим үед хүлээлтээсээ өөр үр дүнд хүрэх тохиолдол гардаг болохыг Крейг Берроуз ярилаа. Тухайлбал наранцэцэг, хонин нүдэн цэцэг зэрэг нийлмэл бүтэцтэй цэцэгс нь хэт ягаан туяанд маш хүчтэй гэрлийг цацруулдаг бол өргөст хэмхийн цэцэг маш тод цэнхэр ба улбар шар өнгийн гэрлийг өөрөөсөө ялгаруулдаг байна.

Хад чулуу, эрдэс бодис, ургамал, амьтад гээд байгаль дээр оршдог бүхий л зүйлс хэт ягаан туяанд гэрэл цацруулдаг ба эрдэмтэн судлаачид одоогоор үүний тухай нарийн судалгааг хараахан хийж амжаагүй юм. Харин гэрэл зурагчин Крейг Берроузийн эдгээр зургууд бидний эргэн тойрон дахь эд зүйлсийн нуугдмал шинж чанарыг бага ч гэсэн танин мэдэхэд туслах болов уу.

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 1)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 2)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 3)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 4)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 5)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 6)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 7)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 8)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 9)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 10)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 11)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 12)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 13)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 14)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 15)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 16)

Гялалзаж буй цэцэгс: Цэцэгс хэт ягаан туяанд хэрхэн харагддаг вэ? (фото 17)

цааш үзэх