Хайх

“NASA at Home” - Гэрээсээ сансар огторгуйн талаар судалцгаая

“NASA at Home” - Гэрээсээ сансар огторгуйн талаар судалцгаая

Подкаст, цахим ном, баримтат видео зэргээс бүрдсэн онлайн архив

Text: Бюро 24/7


NASA олон нийтэд сансар судлалын чиглэлээр мэдлэг олгох зорилгоор "NASA at Home" хэмээх подкаст, цахим ном, баримтат видео зэргээс бүрдсэн онлайн архив үүсгэлээ. Энэхүү архив дахь бүтээлүүдтэй танилцсанаар сансар судлалын тухай анхны мэдэгдэхүүнтэй болохоос гадна Олон Улсын Сансрын Станц болон Хабблийн огторгуйн дурантай виртуал хэлбэрээр танилцах боломжтой байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдэд зориулсан сонирхолтой туршилтууд, шинжлэх ухааны сэдэвтэй ном товхимлууд архивд багтжээ.

"Хүн бүр, тэр дундаа оюутан сурагчид гэрээсээ гаралгүйгээр өөрсдийгөө хөгжүүлэх арга замыг хайж байна. Харин NASA та бүхэнд гэрээсээ сансар огторгуйтай танилцах боломжийг олгож байна" хэмээн NASA-гийн Харилцаа Холбооны Тамгын газрын туслах Беттина Инкан онцолсон юм.

"NASA at Home" архивтай танилцахыг хүсвэл энэхүү хуудсанд хандаарай.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх