Хайх

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ?

Хөгжмийн наадмын хоолны тренд

Text: Г.Тэмүүлэн


Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ?

Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 хооронд Coachella хөгжмийн наадам зохион байгуулагдана. Тус наадмын үеэр хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна, Калифорнийн шилдэг ресторанууд нэг дор цугларч, хамгийн сонирхолтой бас амттай хоолнуудыг худалдаалдаг. Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр үйл ажиллагаа явуулах 100 гаруй хоолны компанийн жагсаалт наадмын албан ёсны вебсайт дээр гарсан байгаа. Ингээд энэхүү жагсаалтаас бид дэлхий даяар тренд болох хамгийн сонирхолтой хоолнуудыг сонголоо.

Модтой өрмөнцөр

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 1)

Сүүлийн үед хүмүүс өрмөнцөрийг зайрмаг болгож, шарсан тахиатай хольж төрөл бүрээр нь идэх болсон. Тэгвэл энэ удаад Sweet COMBforts компани шоколад, Oreo жигнэмэг, жимсээр бүрсэн өрмөнцөрийг модон чихэрт хувиргаж, Coachella наадамд худалдаалах гэж байна.

Бяслагтай төмсөн бөмбөлгүүд

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 2)

Paper Planes ресторан таны нүдэн дээр төмсний нухашаар хийсэн бөмбөлгүүд дээр хайлсан раклет бяслаг хусч өгөх болно.

Дэнни Трехогийн тако

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 3)

"Con Air", "Spy Kids" киноны жүжигчин Дэнни Трехо өнгөрсөн жил өөрийн нэрийн тако ресторан нээсэн юм. Үүнээс хойш түүний ресторан хүмүүсийн очих дуртай газар болсон тул тэд өргөжиж хоёр дах салбараа нээгээд удаагүй байна. "Trejo's Tacos" рестораны цэсэнд мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, дан ногоотой төрөл бүрийн тако бий. Энэ бүгдийг Coachella наадмын үеэр амталж болно.

Азотоор хийсэн наргил модны самартай зайрмаг

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 4)

Лос-Анжелес хотын "Wolf" ресторан байцааны салат, бургер гээд төрөл бүрийн зоогийг Coachella наадамд ирсэн хүмүүст санал болгоно. Тэгэхдээ тэдний цэснээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол мэдээж азотоор хийсэн наргил модны самартай зайрмаг юм. Энэхүү "ирээдүйн амттан" Калифорнийн халуун цөлд ирсэн хүмүүсийг сэрүүцүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Перу стилийн буррито

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 5)

Перу улсаас гаралтай ахлах тогооч Рикардо Заратегийн "Mamacita" ресторан ч гэсэн Coachella хөгжмийн наадамд оролцоно. Тэдний дотроо киноа, авокадо, бор будаа, улаан лоолийн сүмс, шарсан өндөг, тахианы махтай алдарт бурритог заавал амталж үзэх хэрэгтэй.

Матча ундаа

Энэ жил Coachella хөгжмийн наадам дээр хүмүүс юу идэх вэ? (фото 6)

Хүмүүс матча буюу ногоон цайны нунтагт дурлаад удаж байгаа. Тэд матчатай цай ууж тараг, зайрмаг, бялуу гээд төрөл бүрийн амттан хийж идэж байна. Гэхдээ Калифорнийн халуун цөлд антиоксидантаар баялаг мөстэй хүйтэн матча хамгийн тохиромжтой тул MatchaBar нимбэг, гаатай матча ундааг санал болгохоор шийджээ.

цааш үзэх