Хайх

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ!

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ!

Карантины өдрүүдээ илүү амттай өнгөрүүлэх нь

Text: Buro.Mongolia


Шведийн IKEA брэнд энэ цар тахлын аюултай үед хэрэглэгчдээ гэртээ байхыг уриалах үүднээс алдарт бөөрөнхий махныхаа жороос хуваалцлаа. Энэ нь брэндийн хамгийн алдартай, олон хүний зорьж очин амтархан иддэг, домог болсон гэхэд хилсдэхгүй хоол юм.

"Карантины үеэр зарим хэрэглэгчид маань бидний бөөрөнхий махыг санаж байгаа байх. Тиймээс бид гэрийн нөхцөлд, гар доорх хялбар материалуудаар хийж болох хувилбарыг хүргэж байна" хэмээн IKEA-гийн хоол хүнс хариуцсан менежер Лорена Лоуридо хуваалцжээ.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 1)

IKEA бөөрөнхий махны жор

Бөөрөнхий мах бэлтгэхэд шаардлагатай орц:

Үхрийн татсан мах - 500 г
Гахайн татсан мах - 250 г
Сонгино (жижиглэж хэрчинэ) - 1 ш
Сармис (жижиглэж хэрчинэ) - 1 хумс
Талхны үртэс - 100 г
Өндөг - 1 ш
Сүү - 5 хоолны халбага
Давс ба хар перец - арвин

Соус бэлтгэхэд шаардлагатай орц:

Оливын эсвэл ургамлын тос - бага зэрэг
Орос цөцгийн тос (сливочное масло) - 40 г
Гурил - 40 г
Ногооны шөл - 150 мл
Үхрийн махан ясны шөл - 150 мл
Цөцгий (30%-50%) - 150 мл
Шар буурцагны сүмс - 2 цайны халбага
Дижон гич - 1 цайны халбага

Хийх арга:

Үхрийн болон гахайн татсан махыг гараараа холино. Дээр нь жижиглэж хэрчсэн сонгино, сармис, талхны үртэс, өндгөө нэмээд, дахин холино. Мөн дээр нь сүү, давс ба хар перец нэмнэ.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 2)

Ийнхүү хольж, амталсан махаа жижиг хэмжээтэй бөөрөнхий хэлбэрт оруулна. Бэлэн болсон бөөрөнхий махнуудаа тавган дээр тавин, хөргөгчид хоёр цаг байлгана. Ингэснээр бөөрөнхий махнууд хэлбэрээ хадгалж, хоол бэлтгэх үед бутрахгүй юм.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 3)

Хайруулын тавганд багахан хэмжээний тос хийж, дундаж гал дээр халаана. Бөөрөнхий махаа бүх талаар нь эргүүлж, шарна.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 4)

Үүний дараа бөөрөнхий махаа шарах шүүгээний лист дээр тавьж, мөнгөлөг цаас эсвэл өөр зориулалтын зүйлээр бүтээж, энгийн горим дээр 180°C халаасан шарах шүүгэнд 30 минут болгоно.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 5)

Бөөрөнхий мах болж байх хугацаанд соусаа бэлтгэнэ. Саванд 40 г орос масло хайлуулж, дээрээс нь гурилаа бага багаар хийн, 2 минутын турш хутгана. Дараа нь 150 мл ногооны шөл болон ижил хэмжээтэй үхрийн ясны шөл нэмнэ. Үргэлжлүүлээд хутгана. Үүний дараа 150 мл цөцгий, 2 цайны халбага шар буурцагны сүмс ба 1 цайны халбага дижон гич нэмнэ. Бүх орцоо нэмсний дараа бэлдмэлээ буцалтал нь халааж, хутгана. Бэлэн болсон соус тань өтгөн бүтэцтэй байх учиртай.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 6)

Бөөрөнхий махыг төмсний нухаш, эсвэл чанасан төмстэй хамт идвэл илүү амттай.

IKEA алдарт бөөрөнхий махныхаа жорыг дэлгэлээ! (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх