Хайх

Хүн бүр кесадия хийж идэж байна: Хамгийн хурдан бөгөөд хялбар жор

Хүн бүр кесадия хийж идэж байна: Хамгийн хурдан бөгөөд хялбар жор

TikTok дээрх хоолны тренд

Text: Buro.Mongolia


Зураг:

Яг одоо олон нийтийн сүлжээг TikTok дээр анх тренд болсон, маш хурдан хугацаанд, хялбар аргаар хийгддэг кесадиягийн жор эзлээд байна. #TortillaTrend гэх хэштагаар TikTok дээр өөрийн хүссэн орцтой кесадиягийн жорыг олох боломжтой төдийгүй тус хоолны жор өдгөө 2 тэрбум гаруй үзэлт аваад байгаа юм. Кесадия нь нэг ёсондоо хөл хорионы бэлгэ тэмдэг хоол болжээ.

Бүх зүйлийг @cookingwithayeh хэмээх хэрэглэгч эхлүүлсэн юм. Тэрээр хэрхэн кесадияг хэдхэн минутын дотор хийж болох лайфхакаасаа хуваалцсан бөгөөд ингэснээр TikTok сүлжээнд жинхэнэ давлагаа үүсгэж чаджээ. Түүний зааснаар тортияг дөрвөн тэгш хэсэгт хуваах хэрэгтэй ба хэсэг бүрт нь өөрийн дурын орцуудаа тус тусад нь тавьж, дараагаар нь тэдгээр хэсгүүдээ нугалаад шарахад л кесадия тань бэлэн болох юм.

Тодруулбал @cookingwithayeh-н санал болгосон жорын дагуу дөрөвний нэг хэсэгт ногоо, хоёр дах хэсэгт улаан лооль, гурав дах хэсэгт бяслаг, дөрөв дэх хэсэгт шарсан дүфү байршуулна. Дараа нь хэсэг бүрийг ээлж дараалан нугалах бөгөөд эцэст нь гал дээр бага зэрэг шарахад л хоол бэлэн болно. Энэ жороос гадна кесадияг өөрийн дуртай орцуудаараа хийх боломжтой. Мах, мөөг, жимс, авокадо гээд хайгаад үзвэл одоо олон нийтийн сүлжээнүүдэд төрөл бүррийн жорууд байршсан байгаа.

Пицца шиг орцтой кесадия

Чизбургер шиг орцтой кесадия

Будааны цаасаар хийсэн нэвт гэрэлтсэн кесадия

Жимс болон бри бяслагны орцтой кесадия

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх