Хайх

Хөвсгөр кофе - Олон нийтийн сүлжээн дэх шинэ тренд

Хөвсгөр кофе - Олон нийтийн сүлжээн дэх шинэ тренд

Энэ бол ид шид!

Text: Buro.Mongolia


Яг одоо олон нийтийн сүлжээнд "fluffy coffee" буюу "хөвсгөр кофе" хэмээн нэрлэгдсэн нэгэн шинэ төрлийн кофе тренд болоод байна. Шилэн аяганд хийх учиртай "хөвсгөр кофе" нь маш амттай төдийгүй хийхэд бэрх мэт харагдах ч, үнэндээ энэ нь ердөө л хүйтэн сүүн дээр найруулдаг кофег хөөсрүүлэн тавьсан уух зүйл юм.

Хэрвээ та яг одоо энэхүү трендийг туршиж үзэхийг хүсэж байгаа бол дараах жорыг дагаарай:

Эхлээд томхон хэмжээтэй саванд 2 хоолны халбага найруулдаг кофе, 2 хоолны халбага элсэн чихэр болон 50 миллилитр ус хийн, хөөс болтол нь сайтар хутгана. Ингэхдээ мөн миксер ашиглаж болно. Дараа нь шилэн аягандаа мөс болон хүйтэн сүү хийж, дээрээс нь бэлэн босон хөөсөө тавихад л "хөвсгөр кофе" тань бэлэн болчихож байгаа юм.

"Хөвсгөр кофе"-ны тренд анх хоёрдугаар сард Өмнөд Солонгост дэлгэрсэн билээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх