Хайх

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе

Text: Buro.Mongolia


Ухаарч амжаагүй байтал хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирж, Улаанбаатар хотод онцгой уур амьсгал бүрджээ. Мэдээж хэрэг энэхүү үлгэрийн баяраар бид ширээгээ аль болох амттай, тэр бүр иддэггүй онцгой хоолнуудаар дүүргэхийг хүсдэг. Ийм ч учраас бид танд зориулж баярын ширээг хамгийн их чимдэг амттануудын жороос хүргэж байна.

Жүржийн бялуу

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе (фото 1)

Орц:

  • 1 ш том жүрж
  • 150 мл оливын тос
  • 150 мл сүү
  • 150 г бүйлс самар
  • 300 г гурил
  • 300 г элсэн чихэр
  • 5 ш өндөг
  • 10 г хөөлгөгч

Хийх жор:

  1. Миксер ашиглан өндөг болон элсэн чихрийг хооронд нь хольж хөөсөртөл нь хутгана.
  2. Холигч машин ашиглан жүржийг сайтар бутална. Дараа нь сүү болон оливын тос нэмнэ.
  3. Дээрээс нь өндөгний зуурмагаа нэмнэ.
  4. Зуурмагаа тусдаа саванд хийж дээр нь самар, шигшүүрдсэн гурил болон хөөлгөгч нунтаг хийнэ. Болгоомжтой хутгах хэрэгтэй. 
  5. Бялууны хэвийг оливын тосоор тосолно. Дараа нь бага зэрэг гурил, нунтагласан самар дээрээс нь хийнэ. 
  6. Зуурмагаа хэвэнд хийсний дараа 180 градусын шарах шүүгээнд 40-50 минут шарна.
  7. 40 минут өнгөрмөгц модон савх эсвэл шүдний чигчлүүрээр бялууг хатгаж үзэх хэрэгтэй. Хатгаж үзээд мод нь хуурай байвал бялуу тань бэлэн болсон байна. Хэрэв шарах шүүгээ тань бялууны дээд хэсгийг хэт хатуу, хуурай болгож байвал мөнгөлөг цаасаар бялуутай хэвээ бүрхээрэй.
  8. Бэлэн болсон бялуугаа дурын амттай зайрмаг, жимс, хайлуулсан шоколад гээд хүссэн амттанаар чимэглэж болно. Бялууг бүлээн аль эсвэл хөргөгчид хөргөсний дараа ч идэж болох юм. 

Самар, үзэмтэй амтат шарсан алим

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе (фото 2)

Орц:

  • 2 ш алим
  • 30 г үзэм
  • 2 х.х. бор элсэн чихэр
  • 3 х.х. шарсан нарсны самар
  • дурын хэмжээгээр задь (nutmeg)
  • усан үзмийн үрийн тос

Хийх жор:

  1. Алимны голыг болгоомжтой хутгаар авна. Иштэй хэсгийн зүсэж, дээрх зурагтай адил “малгай” хийнэ.
  2. Үзмийг нэг цагийн турш бүлээн цэвэр усанд дэвтээнэ.
  3. Алимны гол руу үзэм, элсэн чихэр, задь, самар зэргийг хийнэ.
  4. “Малгай”-гаар дээрээс нь таглаад ахиад бага зэрэг бор элсэн чихэр цацна. Мөн бага зэрэг усан үзмийн үрийн тосоор тослоод алимыг зөөлөртөл шарах шүүгээнд шарна.

Лийртэй бялуу

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе (фото 3)

Бялууны орц:

  • 200 г цөцгийн тос
  • 200 г элсэн чихэр
  • 4 ш өндөг
  • 280 г гурил
  • 1 уут ваниль
  • 7 г хөөлгөгч нунтаг
  • 3 ш зөөлөн лийр
  • 2 г шанцай
  • 1 г кардамон
  • 1 г нунтагласан цагаан гаа
  • 1 г allspice перец

Сиропны орц:

  • 50 г шинэхэн цагаан гааны нухаш
  • 50 г элсэн чихэр
  • 100 мл цэвэр ус

Бялуу хийх жор:

  1. Цөцгийн тос, элсэн чихрийг сайтар хөөсөртөл миксерээр хутгана. Дараа нь өндөг нэмээд зориулалтын хутгагч ашиглан гараараа зөөлөн хутгана.
  2. Шигшүүрэг ашиглан бүх амтлагч болон хөөлгөгчийг гурил руу нэмнэ.
  3. Эдгээр орцуудыг өндөгний зуурмаг руу хийж, модон хутгуураар болгоомжтой хутгана.
  4. Тосолсон хэв рүү зуурмагаа хийнэ.
  5. Лийрийн үрийг цэвэрлэж, зуурмаг руу бие биеэс нь зайтай байршуулна.
  6. 180 градусын шарах шүүгээнд 25-30 минут шарна.
  7. Шарах шүүгээнээс гаргаж ирсэн даруйдаа цагаан гааны сиропоо түрхэнэ.

Сироп хийх жор:

  1. Урт бариултай саванд цэвэр ус, элсэн чихэр болон цагаан гааны нухшийг зөөлөн гал дээр хутгана.
  2. Элсэн чихэр бүрэн хайлсны дараа галаа унтраагаад хэсэг хугацаанд сиропоо хөргөнө. Таны сироп бэлэн боллоо. 

Тарагтай бялуу

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе (фото 4)

Орц:

  • 4 ш өндөг
  • 70 г эритрол (эсвэл дурын элсэн чихэр орлуулагч)
  • 350 г грек тараг
  • 40 г нунтаг ванилийн пудинг
  • 1 ш ваниль (vanilla pod)
  • 1 ц.х. хүнсний сода
  • 1 ш нимбэгийн хальс

Хийх жор:

  1. Өндөгний шар болон цагааныг ялгана. Цагааныг нь гараараа хөөсөртөл нь хутгана. Харин өндөгний шарыг элсэн чихэр орлуулагчтай хольж хутгах хэрэгтэй.
  2. Өндөгний шар луу таргаа хийж хутгана. Дараа нь ваниль, үрэгчээр үрсэн нимбэгийн хальс хийж хутгана.
  3. Ванилийн пудинг болон хүнсний содаг хамтад нь хольж зуурмаг руугаа нэмж хийнэ. Харин дараа нь өндөгний цагааныг дээрээс нь хийнэ.
  4. Бялууны хэвийг зориулалтын цаасаар бүрхээд дээрээс нь бэлэн болсон зуурмагаа хийнэ.
  5. Бялуугаа 170 градусын шарах шүүгээнд 30 минут шарна.
  6. Шарах шүүгээний хаалгыг онгойлгож, бэлэн болсон бялууг ахиад 30 минут хөргөх хэрэгтэй. Мөн хүсвэл шөнийн турш хөргөгчид байлгаж болно.

Гадилтай бялуу

Шинэ жилийн баяраар таны ширээг чимэх амттануудыг бэлтгэцгээе (фото 5)

Бялууны орц:

  • 150 г гадил
  • 4 г хүнсний сода
  • 80 мл сүү
  • 80 г ургамлын тос
  • 1 г давс
  • 160 г улаан буудайн гурил
  • 2 г хөөлгөгч нунтаг
  • 220 г элсэн чихэр

Кремны орц:

  • 150 г гадил
  • 1 г шингэн С витамин
  • 300 мл whipping cream (38%)
  • 30 г элсэн чихэр
  • 200 г зөөлөн аарц (9%)
  • 50 г элсэн чихрийн нунтаг

Сиропны орц:

  • 150 г элсэн чихэр
  • 100 мл цэвэр ус
  • 50 мл whipping cream (38%)
  • 10 мл гадилын ликер

Хийх жор:

  1. Миксер ашиглан өндөг, элсэн чихэр болон давсыг хутгана.
  2. Сүүг бага зэрэг буцалгасны дараа хүнсний содатай холино. Дараа нь өндөгний зуурмаг дээр нэмнэ.
  3. Тус зуурмаг руу нухсан гадил, гурил болон тос нэмнэ. Жигд зуурмаг болтол нь сайтар хутгах хэрэгтэй.
  4. Бэлэн болсон зуурмагийг гурван хэвэнд хувааж хийсний дараа 260 градусын шарах шүүгээнд 20 минут шарна.
  5. Крем бэлтгэхийн тулд whipping cream болон элсэн чихрийг миксер ашиглан хутгана. Тусдаа саванд аарц болон элсэн чихрийн нунтгийг холино. Харин гадил болон шингэн С витаминыг холигч машинд сайтар холих хэрэгтэй. Дараа нь эдгээр орцуудаа нийлүүлж хутгана.
  6. Сироп бэлтгэхийн тулд элсэн чихэр, цэвэр усыг тусдаа саванд хийж зөөлөн гал дээр буцалгана. Хөрснийх нь дараа дээрээс нь whipping cream болон ликер нэмж хутгана.
  7. Бялуун дээр сиропоо шингээж өгнө. Дараа нь кремээ түрхэнэ. Энэхүү дарааллаар гурван давхар бүтэцтэй бялуу хийнэ. Хоёр цагийн турш хөргөсний дараа зооглоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх