Хайх

Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол

Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол

Сонирхолтой шийдэл

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн Пүрэв гарагт Нидерланд улсын нийслэл Амстердам хотод 7,000 унадаг дугуйн багтаамжтай усан доорх зогсоол нээлтээ хийлээ. 2019 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт нийт 65 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой юм. Уг зогсоол нь өдөрт 200,000 гаруй хүн зорчдог Centraal Station-ий дор байрлах ба өдрийн төлбөр нь 1.35 евро байх гэнэ. 

Нидерланд нь унадаг дугуйн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүн эгнээнд жагсдаг бөгөөд зөвхөн Амстердам хот л гэхэд 400 орчим километр дугуйн замтай ба тус хотын нийт хүн амын 36% нь өдөр тутамдаа дугуй унадаг байна. Гэсэн ч тус улс автомашины хэрэглээг улам багасгах, нийтийн тээвэр болон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, гудамж талбай дахь ил зогсоолыг багасгах зорилтын хүрээнд ийнхүү цоо шинэ, сонирхолтой дэд бүтцийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. 

Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол (фото 1)
Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол (фото 2)
Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол (фото 3)
Амстердам хотын усан доорх дугуйн зогсоол (фото 4)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх