Хайх

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа

Марсын нийслэл Нюва

Text: Buro.Mongolia


Испанийн ABIBOO архитектурын компани Ангараг гараг дээр байгуулагдах нийслэл Нюва хотын анхны зургуудыг цацлаа. ABIBOO компани АНУ-ын Ангараг гарагийн нийгэмлэг болон SONet байгууллагын эрдэмтэн судлаачид, одон орончидтой хамтран Марс дээр байгуулагдах нийт таван хотын зургийг гаргасан ба эхний ээлжид нийслэл Нюва хотыг дэлгэрэнгүй танилцуулсан нь энэ ажээ.

Нюва хот нь Ангараг гаригийн хамгийн их усны нөөцтэй хадан цохионд байрлах ба шууд нарны тусгалаас хамгаалах зорилгоор хадан цохиог нүхлэн байрлах юм. “Макро сууц" хэмээн нэрлэсэн хадан дотор байрлах барилгууд нь хоорондоо өндөр хурдны цахилгаан шатаар холбогдох ба хадан цохион өндөрлөг хэсэгт хүнс, эрчим хүчний үйлдвэрүүд байрлахаар болжээ. Харин хадны бэл хэсэгт цацраг туяанаас хамгаалах дээвэр бүхий эмнэлэг, сургууль, дэлгүүр зэрэг олон нийтэд зориулсан аварга байгууламж байрлах гэнэ. Нюва болон зэргэлдээх хотуудын бүх барилга байгууламжууд нь агаар мандлын даралтыг зохицуулахын зэрэгцээ онцгой байдлын үед хоргодох бүсүүдтэй байхаар төлөвлөгдсөн байна. Харин ариун цэвэр, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ”Макро барилга” бүрийн үүдэнд агаарын шүршүүр байрлуулсан гэдгийг онцолжээ.

“Ирээдүйд ямар нөхцөл байдалтай тулгарахаа мэдэхийн тулд бид эрдэмтэдтэй хамтран маш олон тооны судалгаа, шинжилгээг хийсэн. Тэдгээрийн нэг бол таталцлын хүч юм. Ангараг гаригийн таталцлын хүч дэлхийгээс гурав дахин бага буюу 37 хувьтай байдаг. Түүнчлэн Ангараг гариг дээр ус хатуу төлөвт оршдог нь хамгийн том давуу тал бөгөөд үүний тусламжтайгаар хот байгуулалтад хэрэглэгдэх материалуудыг үйлдвэрлэх болно” хэмээн ABIBOO архитектурын компанийн үүсгэн байгуулагч Альфредо Муньоз ярьжээ. Тэрээр Марс дээр хот байгуулах ажил 2054 оноос эхэлж, 2100 онд анхны оршин суугчдаа хүлээн авна гэж үзэж байгаа юм.

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 1)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 2)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 3)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 4)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 5)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 6)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 7)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 8)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 9)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 10)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 11)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 12)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 13)
Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 14)
цааш үзэх