Хайх

Анжелина Жоли дүрвэгсдийн асуудалд санаа бодлоо чиглүүлэхийг дэлхий дахинд уриаллаа

Анжелина Жоли дүрвэгсдийн асуудалд санаа бодлоо чиглүүлэхийг дэлхий дахинд уриаллаа

The Times сонинд


Зураг: Getty Images

Лордуудын танхимын гишүүн Арминка Геличийн хамт Анжелина Жоли The Times сонинд өгүүлэл бичсэн байна. Уг өгүүлэлдээ, өнөөдөр маш чухал болоод байгаа дүрвэгсдийн асуудлыг хөнджээ.

Ерээд оны дайны үеэр Босни ба Герцеговинагаас аргагүйн эрхэнд дүрвэсэн Гелич, НҮБ-ын Сайн санааны элч Жоли хоёр дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан өөрсдийн хүн амын ашиг сонирхлыг харгалзаж үзэхийн зэрэгцээ дүрвэгсдийн асуудлыг шийдэх тайван зам хайхыг уриалсан байна.
Тэд Сиричууд Европт бөөнөөр шилжин дүрвэж байгаа асуудлыг даяарчлалын хямрал гэж үзэн энэ тухай яриаг нээх ёстой гэж үзлээ. Дүрвэгсдийг ерөнхийдөө "Ядуурлаас зугатагсад", "Амьдралд нь учирсан аюул, заналаас аргагүйн эрхэнд зугатагчид" гэж хоёр ангилаад өнөөгийн энэ байдал нь улс орнууд энх тайвныг хангах чадваргүйг харууллаа гэжээ. Бүс нутгийн дайныг зогсооход НҮБ хангалтгүй ажиллаж байгааг Жоли, Гелич хоёр тэмдэглэв. "Дүрвэгсдийн асуудлыг шийдэх оролдлогоос ч илүү эрчимтэйгээр Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр явагдаж байх юм. Гэтэл дүрвэгсдийн хямрал бол өнөөгийн амин чухал асуудал. Одоо бид хэрхэн түүнд хандах нь ардчиллын хүч, бидний хүнлэг чанарын гүнзгий чанар, ер нь бид чинь үнэн хэрэгтээ хэн бэ гэдгийг харуулна" хэмээн тэд онцлон дүгнэсэн байна.

цааш үзэх