Хайх

Apple брэнд ASMR бичлэгүүдээс бүрдэх цуврал танилцууллаа

Apple брэнд ASMR бичлэгүүдээс бүрдэх цуврал танилцууллаа

"Apple ASMR"

Text: Buro.Mongolia


Apple брэнд "Apple ASMR" хэмээх ASMR төрлийн бичлэгүүдээс бүрдэх цуврал бичлэгүүд танилцууллаа. "Apple ASMR"-ийн эхний цувралд видео дүрс бүхий борооны чимээ, шивнэж буй яриа, мод бэлтгэж буй чимээ зэрэг бичлэгүүд багтсан байна.

Сонирхуулахад ASMR (Autonomous sensory meridian response) гэдэг нь ямар нэгэн төрлийн чимээг сонсоод таашаал авах үйл явцыг хэлэх ба сүүлийн үед Twitch, Youtube тавцангуудад ASMR влоггерууд эрчээ авах болсон билээ. Түүнчлэн Givenchy, Snickers зэрэг томоохон брэндүүд ч ASMR төрлийн дуу хоолойг сурталчилгаандаа ашиглаад байгаа юм.

Apple брэндийн зүгээс танилцуулж буй эдгээр бичлэгүүдийг чихэвчээр сонсохыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх