Хайх

Apple: iPhone 5SE загвар гарах уу?

Apple: iPhone 5SE загвар гарах уу?

Гуравдугаар сард

Text: Б.Амина


Зураг:

Энэхүү мэдээлэл гарсан даруйдаа цуурхал мэт сонсогдож байсан ч дижитал салбарын тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхлэсэн тул үнэн байх магадлалтай боллоо

Apple энэ оны гуравдугаар сард iPhone утасны 5SE гэх загвараа гаргах гэж буй талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн гараад байсан билээ. Харин энэ талаарх мэдээллийг нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэл The Verge нийтлэснээс харвал зүгээр ч нэг хоосон цуурхал биш бололтой. Гар утасны 5SE тодотголын E үсэг нь enhanced буюу сайжруулсан гэх үгний товчлол юм байна. Шинэ, дэвшилтэт загвар A8 болон M8 чиптэй, панорам зураг авах горимтой, мөн Apple Pay болон Live Photos зэрэг зүйлсийг багтаасан байх магадлалтай. Мөн шинээр гарах iPhone 5SE загвар нь 550 долларын үнэтэй худалдаанд гарах болов уу хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна. 

цааш үзэх