Хайх

Apple шинэ iPhone SE болон iPad Pro танилцууллаа

Apple шинэ iPhone SE болон iPad Pro танилцууллаа

Жижиг

Text: Б.Амина


Apple-ийн шинэ бүтээгдэхүүн бүр илүү нимгэн, том, хурдан болж гардаг байсан бол энэ удаад илүү жижиг хэмжээтэй загварууд танилцууллаа

Шинэ iPhone SE гадна үзэмжний хувьд iPhone 5S загвартай адил 4 инчийн хэмжээтэй ч хүчин чадлын хувьд iPhone 6S загвартай адил болжээ. iPhone SE загвар нь A9 чиптэй учир 5S загвараасаа хоёр дахин хурдан болсон гэсэн үг. Мөн 12 мегапикселийн камертай бөгөөд 4К видео бичлэг хийх болно. Энэ нь хүчтэй өрсөлдөгч Samsung-ийн өмнө тавьж буй сөрөг нүүдэл гэлтэй.  Мөн шинэхэн загварт NFC чип суулгасан тул Apple Pay үйлчилгээг ашиглах боломж нээгдсэн байна.

Apple шинэ iPhone SE болон iPad Pro танилцууллаа (фото 1)

iPhone SE утасны урьдчилсан захиалга гуравдугаар сарын 24-нд эхлэх ба 31-ээс 399 долларын үнэтэй худалдаанд гарна.

Apple шинэ iPhone SE болон iPad Pro танилцууллаа (фото 2)

Apple гуравдугаар сарын 21-нд болсон танилцуулга дээрээ мөн 9.7 инчийн iPad Pro таблетаа танилцууллаа. Шинэ загвар илүү жижиг хэмжээтэй ч өмнөх 12.9 инчийн iPad Pro загвартай адил хүчин чадалтай юм. Энэхүү 9.7 инчийн iPad Pro нь LED гэрэлтэй, 12 мегапикселийн камертай болжээ. Мэдээж мөн Apple Pencil энэ таблеттай хослуулах боломжтой. Харин үнийн хувьд 599-899 долларын үнэтэй гарсан байна.

Apple шинэ iPhone SE болон iPad Pro танилцууллаа (фото 3)

 

цааш үзэх