Хайх

Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ

Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ

Өдөр тутамдаа авч явахад тохиромжтой шинэхэн савлагааг танилцуулж байна

Text: А.Сарнай


Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувьтай тэнцдэг Улаанбаатар хотод өнгөрөгч оны байдлаар 1.6 сая хүн амьдарч буй судалгааг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан. Нийт хүн амын тал орчим хувь нь ийнхүү нэг газарт төвлөрөн, суурьшиж байгаа нь нийгэм, эдийн засгийн хувьд олон асуудлыг дагуулаад зогсохгүй байгаль орчны тэнцвэр алдагдах томоохон хүчин зүйл болоод байгаа юм. Тэр дундаа хотжилт, барилгажилтаас үүдэн газар доорх ундны усны чанар, найрлагад өөрчлөлт орсоор байгаа нь иргэдэд өдөр тутамдаа гарал үүсэл тодорхой, сайн чанарын ус сонгон хэрэглэх шаардлагыг үүсгээд байна.

Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 1)

Сүүлийн жилүүдэд чанартай усны хэрэглээг чухалчилдаг хүмүүсийн хувьд савласан цэвэр ус, тэр дундаа бэлэн савласан байгалийн эрдэст усны эрэлт нэмэгдэх болжээ. Байгалийн эрдэст ус нь кальци, магни зэрэг хүний биед хэрэгтэй эрдсүүдээр баялаг тул хоол боловсруулалтыг дэмжиж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, ясны сийрэгжилтээс сэргийлэхэд тусалдаг. Тэгвэл бид энэ удаад Монгол орны үзэсгэлэнт нутаг дахь газрын гүний хөрс, чулуулгийн найрлагаар эрдэсжин, хүний хөл хүрээгүй онгон байгалиас шууд савлагдан хэрэглэгчийн гарт хүрдэг ViO Millenia брэндийн байгалийн эрдэст усыг онцолж байна. 

Дэлхийн 200 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компанийн албан ёсны эрхтэйгээр ViO брэндийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж буй Millenia ус нь өндөр чанар, байгалийн цэнгэг, зөөлөн амтаараа хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. 


Онгон дагшин байгалийн амт


Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 2)
Асралт Хайрхан, Хэнтий аймаг, Монгол улс

Олон жилийн турш гидрогеологийн судалгаа хийсний үр дүнд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхны салбар уулсаас эх авсан Шивэрийн голын хөндий дэх 100 метрийн гүнээс энэхүү эрдэст усыг гарган авчээ. Шүлтлэг чанарын хувьд PH 7.8 буюу уухад тун зөөлөн байхаас гадна кальци, магни, натри, кали, бикарбонат, сульфид зэрэг найрлагуудыг өөртөө агуулдаг.


Шинэ савлагаа


ViO Millenia брэнд анх 2021 онд тансаг шилэн савлагаа бүхий байгалийн эрдэст ус, 2022 онд шилэн савлагаа бүхий хийжүүлсэн уснуудаа тус тус танилцуулж байв. Тэр цагаас хойш энэхүү ус нь аливаа баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээ, хүлээн авалт, албан уулзалтын ширээ засалтын гол өнгө төрхийг бүрдүүлсээр ирсэн юм. Тэгвэл тэд энэ оны гуравдугаар сараас эхлэн спортоор хичээллэх, аялал зугаалганд явах, гадуур гарах зэрэг өдөр тутамдаа хэрэглэхэд нэн тохиромжтой зориулалтын зөөлөн, хөнгөн хуванцар савлагаатай эрдэст болон хийжүүлсэн усаар төрлөө нэмээд байна. Шилэн савлагаатай усыг орон нутаг дахь үйлдвэрээс олон улсын стандартын дагуу зөөвөрлөн, Улаанбаатар хот дахь "М-Си Эс Кока -Кола" компанийн төв үйлдвэрт савладаг бол хуванцар савлагаатай усыг Мандал сумын нутагт усны эх үүсвэр дээр, байгалийн найрлагыг хөндөлгүйгээр шууд савлан хэрэглэгчдийн гарт хүргэж буйгаараа онцлог юм. Мөн түүнчлэн хуванцар савлагаан дээр Асралт хайрханыг уран зургийн хэв маягаар дүрсэлсэн нь эх орныхоо үзэсгэлэнт байгалийг тодотгохын зэрэгцээ эрс тэс уур амьсгал бүхий онгон дагшин нутаг дахь цэнгэг усны амтыг давхар бэлгэджээ.

Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 3)

Дэлхийн стандартад нийцсэн Монгол брэнд


"М-Си Эс Кока-Кола" компани ViO Millenia брэндээ олон улсын зах зээлд гаргах ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, өндөр стандарт бүхий Германы SGS лабораторид ViO Millenia усны чанарын шинжилгээг гурван жил дараалан, зургаан удаа хийлгэж, аль ч улиралд эрдсийн хэмжээ тогтмол байгааг баталгаажуулсан байна. Ингэснээр энэхүү ус нь Европын холбооны “Байгалийн эрдэст усны стандарт” үзүүлэлтүүдийг бүрэн хангасан бүтээгдэхүүн болж чадсан юм.

Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 4)
Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 5)
Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 6)
Олон улсын стандартад нийцсэн ViO Millenia байгалийн эрдэст ус хуванцар савлагаагаар төрлөө нэмлээ (фото 7)

ViO Millenia

Хаяг: Сэлэнгэ аймаг, Мандал сум

Утас: 70165555

Facebook: Millenia Mongolia 

Instagram: millenia_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх