Хайх

Барак Обама Spotify хуудаснаа дууны хоёр жагсаалт оруулжээ

Барак Обама Spotify хуудаснаа дууны хоёр жагсаалт оруулжээ

Зуны амралтанд

Text: Б.Амина


Зураг:

Барак Обама амралтандаа сайтар бэлджээ. Ерөнхийлөгч амралтын үеэрээ сонсох дуртай хөгжмүүдээсээ хуваалцлаа

Бид саяхан АНУ-ын төрийн тэргүүн Мартас-Винъярд аралд өнгөрөөх аяллын үеэрээ уншихаар зэхсэн номны жагсаалтыг дэлгэсэн билээ. Энэ удаа Барак Обома Spotify цаxим хуудсанд өдөр, оройн цагаар сонсох хоёр дууны жагсаалт оруулсан байна. Обамагийн бодлоор яг л ийм дуунууд зуны амралтын үеэр сонсоход тохиромжтой бололтой.

Цагаан ордны албан ёсны Spotify хуудсан дахь анхны нийтлэл нь эдгээр ерөнхийлөгчийн санал болгосон дууны жагсаалтууд болжээ. Тус бүрдээ 20 өөр төрлийн бүтээлээс бүрдсэн энэ жагсаалтын өдрийн цагаар сонсох цомогт Coldplay, Bob Dylan, Justin Timberlake, The Rolling Stones, Florence and the Machine зэрэг уран бүтээлчдийн дуунууд орсон. Харин ерөнхийлөгч оройн цагаар Beyonce, John Coltrain болон Frank Sinatra нарыг сонсохыг илүүд үзжээ.

Обамагийн цуглуулсан дууны жагсаалтыг бүтнээр нь харахыг хүсвэл Spotify дахь Цагаан ордны хуудас руу зочлоорой. 

цааш үзэх