Хайх

Бритни Спирс аавынхаа хараа хяналтаас гарахыг хүсэн шүүхэд ханджээ

Бритни Спирс аавынхаа хараа хяналтаас гарахыг хүсэн шүүхэд ханджээ

Жейми Спирс Бритнигийн карьер болон хувийн амьдралыг 12 жилийн турш хянаж байгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Бритни Спирсийн аав Жейми Спирс 12 жилийн турш түүний асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж, хууль ёсны дагуу дуучин бүсгүйн ажил, амьдралтай холбоотой бүхий л асуудлыг хянаж, шийдвэрлэж байгаа билээ. Тэгвэл одоо Бритни Спирсийн өмгөөлөгч дуучин бүсгүйн аавын асран хамгаалагчийн эрхийг цуцалж өгөхийг шүүхээс хүсжээ. Бритни аавынхаа оронд өнгөрсөн намраас эхлэн түр хугацаанд түүний асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж ирсэн, өөрийн менежер Жоди Монтгомериг томилохыг хүсэж байгаа аж.

Түүнчлэн Бритни Спирс өөрийн эд хөрөнгө болон санхүүгийн асуудлыг аав нь дангаараа бие дааж шийдвэрлэхийг эсэргүүцсэн бөгөөд энэ асуудлыг мэргэжлийн хүнд хариуцуулахыг хүсжээ.

Ингээд ч зогсохгүй Бритни ойрын хугацаанд тоглолт хийх (тэр дундаа Лас-Вегаст) бодолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Эргэн сануулахад Бритни Спирсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас үүдэн 2008 онд шүүх түүний аав Жейми Спирсийг дуучин бүсгүйн асран хамгаалагчаар томилсон юм. Харин сүүлийн үед Бритнигийн шүтэн бишрэгчид дуучин бүсгүйг аавынх нь хараа хяналтаас чөлөөлж өгөхийг хүсэн олон нийтийн сүлжээнд #FreeBritney нэртэй хөдөлгөөн эхлүүлсэн билээ.

цааш үзэх