Хайх

Бюро өдөр тутам: Дрейк, Алия нарын “Talk Is Cheap” дуу гарлаа

Бюро өдөр тутам: Дрейк, Алия нарын “Talk Is Cheap” дуу гарлаа

2016 оны арванхоёрдугаар сарын 7

Text: Buro.Mongolia


Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр нийслэл хотод өдөртөө -10 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн бөгөөд бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.

 Viacom ба IMG Worlds компаниуд хамтарч Дубай хотод Nickelodeon-ы сэдэвчилсэн парк байгуулахаар болжээ. IMG Worlds of Legends гэх асар том соёл амралтын хүрээлэнгийн хүрээнд баригдах уг паркад "SpongeBob SquarePants" ба "Teenage Mutant Ninja Turtles" зэрэг хүүхэлдэйн киногоор сэдэвлэсэн газрууд барих гэнэ. Энэхүү төслийн барилгын ажил 2017 эхэлж, 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Өчигдөр "Transformers: The Last Knight" киноны анхны трейлер цацагдлаа. Майкл Бэйгийн найруулсан энэхүү кино нь Transformers франчайзын тавдугаар анги бөгөөд 2017 оны зургаадугаар сарын 23-нд нээлтээ хийнэ.

• Өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн өдөр юм. Энэ өдрийг Олон улсын иргэний нисэхийн конвенцийг баталсны 50 жилийн ойд зориулж буюу 1994 оны арванхоёрдугаар сарын 7-оос хойш тэмдэглэн иржээ.

• Дрейкийн Алиятай хамтарсан "Talk Is Cheap" дуу цахим ертөнцөд цацагдсан байна. Тэрээр 2001 онд онгоцны ослоор нас барсан дуучин Алиягийн нийтлэгдээгүй дуунуудтай "Enough Said" гэх төслийг 2012 онд хийж байсан ч дуучны гэр бүл зөвшөөрөөгүйн улмаас цуцлагдаж байсан юм. Тэгвэл одоо уг төслийн "Talk Is Cheap" нэртэй дуу цахим ертөнцөд алдагдаад байна.

цааш үзэх