Хайх

Бюро өдөр тутам: Fifth Harmony хамтлаг дөрвөн гишүүнтэй боллоо

Бюро өдөр тутам: Fifth Harmony хамтлаг дөрвөн гишүүнтэй боллоо

2016 оны арванхоёрдугаар сарын 20

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө -10 хэм, шөнөдөө -18 хэм хүйтэрч, бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдэгджээ. Хэрэв өнөөдөр үсээ засуулбал идээ, ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд тэмдэглэсэн байна.

Дуучин Камила Кабелло Fifth Harmony хамтлагийг орхилоо. Энэ тухай өчигдөр тус хамтлаг Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Исаак Ньютоны "Байгалийн философийн математикийн зарчмууд" (Philosophiæ Naturalis Principia Mathematica) ном Christie's дуудлага худалдаагаар 3,7 сая доллараар зарагдсан байна. Ингэснээр 1687 онд гарсан энэхүү бүтээл шинжлэх ухааны хамгийн үнэтэй ном боллоо.

Өмнөд Солонгосын box office-ыг "Pandora" ба "La La Land" кинонууд хоёр дах долоо хоногтоо тэргүүлж байгааг Variety сэтгүүл мэдээллэж байна. Энэ хугацаанд "Pandora" нийт 20,9 сая доллар олсон бол "La La Land" мюзикл 9,37 сая долларын ашиг олжээ. Цөмийн гамшгийн тухай өгүүлэх Өмнөд Солонгосын "Pandora" киног өнгөрсөн арваннэгдүгээр сард Netflix компани эрхийг нь худалдаж авсан юм.

цааш үзэх