Хайх

Бюро өдөр тутам: Кэти Перри, Орландо Блум нар хүүхдийн эмнэлэгт гэнэтийн бэлэг барьжээ

Бюро өдөр тутам: Кэти Перри, Орландо Блум нар хүүхдийн эмнэлэгт гэнэтийн бэлэг барьжээ

2016 оны арванхоёрдугаар сарын 22

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Өнөөдөр үсээ засуулахад тохиромжгүй буюу өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд бичжээ.

Дуучин Кэти Перри ба жүжигчин Орландо Блум нар уржигдар Лос-Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт Санта Клаусын хувцастай хүрэлцэн ирж, хүүхдүүдийг баярлуулжээ. Тэдний зургийг тус эмнэлэг Facebook хуудсандаа нийтэлсэн байна.

Nintendo компанийн Super Mario Run гэх iOS үйлдлийн системд зориулсан тоглоомыг нээлтээ хийсэн эхний дөрвөн өдөрт App Store-оос 40 сая удаа татаж авч дээд амжилт тогтоогоод байна.

Пол МакКартни, Жимми Фэллон, Мэттью Макконахи, Скарлетт Йоханссон ба бусад Холливүүдын одууд "Wonderful Christmastime" гэдэг зул сарын баярын дууг "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлгийн үеэр дуулжээ.

цааш үзэх